Баянгол дүүрэгт “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд 13000 ширхэг мод тариад байна
Үйл явдал
/
2022-05-17
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж байгаатай холбоотойгоор Баянгол дүүрэгт хэд хэдэн байршилд тавдугаар сарын 6-ны өдрөөс эхлэн мод тарьж эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 13,000 ширхэг мод тариад байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, ААНБ-ууд, ЕБС болон СӨБ-ын байгууллагынхан хамт олон гэр бүлээрээ нэгдээд байна. Тухайлбал, “Баянгол Цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-т
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
  • Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
  • Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар
  • Нийслэлийн Боловсролын газар
  • Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
  • Нийслэлийн Биеийн тамир, спортын газар
  • Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар
  • Нийслэлийн 93-р сургуулийн 1б анги хамт олон, эцэг эхийн зөвлөлийн хамт
  • МУБИС-ийн харьяа ЕБС –ийн 11а анги хамт олон
  • Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын ажилтан, албан хаагчид болон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл гэр бүл хамт олноороо мод тариад байна.

Ирээдүй хойч үедээ үлдээх эрүүл ногоон орчинг хамтдаа бүтээж буй ТА бүхэндээ баярлалаа. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.255.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.