Баян-Өлгий аймагт хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, хамтарсан багийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-17
Европын холбооны санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсад хууль эрх зүйн туслалцаа авах хүртээмжийг нэмэгдүүлэх замаар /Ковид 19/ цар тахлын үр нөлөөг буруулах” төслийн хүрээнд Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан багийн хэлэлцүүлгийг өнөөдөр /2022.05.16/ аймгийн ЗДТГын хурлын танхимд зохион байгууллаа.

   Уг хэлэлцүүлэгт Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ө.Хуралай , хорооны гишүүд, багийн Засаг дарга нар оролцлоо. Хэлэлцүүлгээр талууд цаашид хамтран ажиллах талаар, мэдээлэл солилцох, хүүхдэд хүрч үйлчлэх тусламжийг цаг алдалгүй, чанартай хүргэх чиглэлээр аймгийн хэмжээнд зохицуулалтын ажил, арга хэмжээ авах талаар хэлэлцлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.185.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.