Иргэдийн автомашиныг ачаа тээвэрлэлтэд оролцуулж эхэллээ
Үйл явдал
/
2022-05-18
Замын-Үүд-Эрээний боомтоор өнөөдрөөс эхлэн /2022.05.16/ иргэдийн хувийн 40 автомашин улс хоорондын тээвэрлэлтэд оролцож эхэллээ.

Иргэд, тээвэр эрхлэгчдийн хүсэлтийг үндэслэн Тээвэр эрхлэгчдийн зөвлөлөөс гаргасан дарааллын дагуу өдөрт 40 автомашиныг сумын Онцгой комисс, Хилийн цэргийн 0108 дугаар анги, Замын-Үүд дэх Гаалийн газар, Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд дэх салбарын зохион байгуулалтаар тээвэр эрхлэлтэд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулан хөдөлгөөнд оролцуулж байна.

Тээвэрлэлтийг зориулалтын тусгаарлалтад буй төрийн байгууллагын жолооч нар маршрутын дагуу хилийн бүсэд БНХАУ, Монгол Улсын чингэлэг тээвэр эрхлэх тусгай горимоор гүйцэтгэнэ.

авто зам нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.200.206)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.