Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк 2025 онд ашиглалтад орно
Үйл явдал
/
2022-05-15
УИХ-ын Хаврын чуулганаар Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэлэлцэгдэх бөгөөд миний бие ажлын хэсэгт орж ажиллаж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт “Алтан ширээт үйлдвэрлэл, технологийн парк” байгуулах төслийг 2019-2025 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Нийт 140 га талбайд төмрийн хүдрийн нойтон баяжуулах үйлдвэр, нүүрс угаах үйлдвэр, коксын үйлдвэр, төмрийн хүдрийн хорголжин гэх мэт дагалдах үйлдвэрүүд бүхий 500 мян.тн/жил ширэм үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна.

Төсөл хэрэгжсэнээр зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн, шинэ төрлийн экспортын бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжиж, төмрийн хүдрээ дотооддоо боловсруулдаг болж, түүхийгээр экспортлох хэмжээ буурч, дагалдах үйлдвэрүүд хөгжинө.

Мөн шинэ төрлийн мэргэжилтэй боловсон хүчин бий болж, орчин үеийн техник, технологийг нутагшуулна.

галт тэрэг ба төмөр зам нарын зураг байж магад

авто зам нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.144.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.