Батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-05-15
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах зорилгоор 2022 оны 05 дугаар сарын 13-аас 14-ний өдрүүдэд Дорноговь аймагт ажиллаж байна.

Арга хэмжээний хүрээнд:

✓ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж байгаа "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд “Мод үржүүлэг-Агро экологийн сургалтын төв”-ийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, мод тарив.

✓ Сайншанд сумын 5 дугаар баг буюу Зүүнбаян тосгонд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах өдөрлөг зохион байгуулав.

✓ Батлан хамгаалах салбараас хэрэгжүүлэх “Ногоон хотхон” төслийн хүрээнд Зэвсэгт хүчний 336 дугаар ангид “Эко хотхон” байгуулах бүтээн байгуулалтын ажлын нээлт хийв.

✓ Цэргийн төв эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, үйлчилгээ

✓ Монгол цэргийн музейн үзмэр үзүүлэх

✓ Батлан хамгаалахын төв архивын лавлагаа

✓ Батлан хамгаалах салбарын хууль тогтоомжийг сурталчлах сургалт явуулах

✓ Хүндэт харуулын жагсаалын үзүүлэх тоглолт

✓ Гардан тулааны үзүүлэх тоглолт

✓ Цэргийн хөгжмийн бөмбөрчдийн үзүүлэх тоглолт

✓ Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын урлагийн тоглолт зэрэг арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

1 хүн, зогсож байгаа ба тэнгэр нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.42.128)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.