Төв аймгийн Жаргалант сумын тариалан эрхлэгчидтэй уулзаж, тариалалтын үйл явцтай танилцлаа
Үйл явдал
/
2022-05-18
Төв аймаг 2022 онд нийт 136.7 мян.га-д тариалалт хийхээр төлөвлөн ажиллаж байна.

Үүнээс үр тариа 76,2 мян.га, улаан буудай 70.0 мян.га, төмс 9.6 мян.га, хүнсний ногоо 1.6 мян.га, таримал тэжээл 30.0 мян.га, тосны ургамал 18.2 мян.га, жимс, жимсгэнэ 0.9 мян.га-д тус тус тариалах юм. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар Жаргалант сумын тариалалтын үйл явцтай газар дээр нь танилцаж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тариалангийн талбайг хашаажуулах, хөнгөлөлттэй зээл, санхүүжилт, урамшуулал олгох, тариалангийн зориулалттай газрын хэмжээг тэлэх, нэмэгдүүлэх, хөрсний доройтлыг бууруулах чиглэлээр тариалан эрхлэгчидтэй ярилцаж, санал, хүсэлтийнх нь дагуу анхаарч ажиллахаа илэрхийллээ.

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.151.220)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.