Төв аймгийн номын санг шинэчлэн засварласнаар танхимаар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгджээ
Үйл явдал
/
2022-05-17
"Дэлхийн зөн" Солонгос, "Дэлхийн зөн" ОУБ-ын Төв орон нутгийн хөтөлбөр, Артбокс корпорацийн 104 сая төгрөгийн санхүүжилтээр Зүүндэлгэрийн 4 дүгээр сургуулийн номын санд их засварын ажил хийж, стандартад нийцсэн номын сантай боллоо.

Тус номын сан хоёр уншигчийн танхим, хүүхэд хөгжлийн танхимтай болж нэг ээлжиндээ 50 хүртэл уншигч хүлээн авч байна. Шинэ номын санд 7 сая төгрөгийн өртөг бүхий 380 гаруй номоор номын баяжилт хийсэн бөгөөд иргэд, сурагчид зөвхөн гэрээр ном авч үйлчлүүлдэг байсан бол одоо танхимаар үйлчлүүлэх нь ихсэж байгааг онцоллоо.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.178.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.