Б.Баасандорж: Зөвшөөрөл олгодог ажилтнууд БААР РЕСТОРАНД ҮНЭГҮЙ ХООЛ ИДЭЖ, мөнгө төгрөг авдаг
З.Батхуяг
Үйл явдал
/
2022-05-19

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.

Иргэд, олон нийтээс 2022 оны дөрөвдүгээр сард 11-11 төвд:
o  
Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагатай холбоотой 233,
o   Авлига, хүнд суртал, хээл хахуулийн шинжтэй 728,
o   Авто тээврийн үндэсний төв, нийтийн тээвэртэй холбоотой 460 гаруй,
o   Цагдаагийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 814 гаруй,
o   Нийслэлийн гомдлын 80 хувийг татварын байцаагч, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, үйлдвэр үйлчилгээ, газрын албаны байцаагч нартай холбоотой өргөдөл гомдол эзэлж байна.
o   Төрийн албан хаагчид ажлын цаг баримталдаггүй талаар 1056 гомдол ирээд байна.

МХЕГ-ын дарга Б.Баасандорж тус газар албан хаагчдын ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой гомдол санал хүлээж авах хариуцсан ажилтан шинээр гарган ажиллуулж байна гэлээ. Нийгмийн хариуцлагын хүрээнд нэрээр хувийн байгууллагуудын машин тэрэг, хөрөнгө мөнгийг дайчилдаг, татвар, нийгмийн даатгалын байцаагч, нийслэл, дүүргийн үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнууд баар, ресторанд үнэгүй хоол иддэг, зөвшөөрлийн сунгалтыг үндэслэлгүй удаашруулдаг зэрэг гомдол нийт саналын 70 хувийг эзэлж байна гэв. 

Иймд дээрх гомдлуудыг нарийн шалгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн нийтийн тээврийн чанар, хүртээмжтэй холбоотой гомдол нэлээд ирдэг байна.Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Засгийн газар онцгой анхааралдаа авсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллагуудын вэбсайтад 11-11 төвөөр дамжин ирсэн иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдлын талаар мэдээлэл сонсоно. 11-11 төвд ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх явцад дүн шинжилгээ хийж, Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж байх, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга нар тус төвд ажиллаж, иргэдтэй уулзан тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.111.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.