Багануур дүүргээс 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан дайчдыг эргэх ажлыг зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-05-18
Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Цэргийн штабын 2022 оны цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөний дагуу Багануур дүүргээс 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байгаа дайчдыг эргэх ажлыг 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

4 хүн, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад

Хугацаат цэргийн алба хаагчдыг эргэх ажилд дүүргийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах товчооны дарга С.Даваасүрэн болон дайчилгаа удирдах бүлгийн гишүүд, хорооны Засаг дарга нар, ЗДТГ-ын Цэргийн штабын офицер, ахлагч, ар гэрийн төлөөлөл бүхий 17 хүний бүрэлдэхүүн оролцлоо.

Хугацаат цэргийн алба хаагчдад ЗДТГ-аас гарын бэлэг, ар гэрийн захиа, илгээмжийг хүлээлгэн өгч, алба хааж байгаа орчин нөхцөлтэй танилцаж, цаашид цэргийн албаа нэр төртэй хаах талаар ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа З.Майдар үүрэг чиглэл өгч, албанд нь амжилт хүссэн юм.

10 хүн, зогсож буй хүмүүс ба цэргийн дүрэмт хувцас нарын зураг байж магад

Мөн дүүргийн ЗДТГ-т 7 хоногийн номын аян өрнүүлж, Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн номын санд 1 сая төгрөгийн үнэ бүхий уран зохиол, танин мэдэхүйн ном, сэтгүүл хандивлалаа.

Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа З.Майдар болон дайчилгаа удирдах бүлгийн гишүүдийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч хурандаа А.Болдбаатар, захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга дэд хурандаа Гантөр нар хүлээн авч, ангийн үйл ажиллагаа болон Дорноговь аймгийн Зүүнбаян суманд хэрэгжүүлж байгаа “Эко хотхон” төслийн талаар танилцуулсан юм.

7 хүн, зогсож буй хүмүүс, цэргийн дүрэмт хувцас ба гадаа нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.44)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.