Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, худалдаа үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгов
Үйл явдал
/
2022-05-18
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдан явууллаа.

Өнгөрсөн 14 хоногт дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг ЗДТГ-ын ТЗУХ-ын дарга Б.Туяа танилцууллаа.

Төлөвлөгөөт мэдээллүүд:

Цагдаагийн хэлтэст иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй нийт 82 дуудлага мэдээлэл ирсэн байна.

Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 14 хоногт шар өвсний гал түймэрийн 1, аврах ажиллагааны 1 дуудлага мэдээлэл ирж, аюулгүй болгон ажиллажээ.

Төлөвлөгөөт мэдээллүүд дууссаны дараагаар Засаг даргын орлогч Б.Балжинням 2022 оны хөрөнгө оруулалтын ажлын мэдээллийг танилцуулж, дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. Тухайлбал;

Авто зам болон инженерийн шугам сүлжээний засварын ажлууд эхэлсэнтэй холбогдуулан тухайн орчны зам талбайн хөдөлмөр аюулгүй байдал, замын хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдлыг сайтар хангаж хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,

Дүүргийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн зам, талбайд хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт шаардлагыг хангасан хоол, хүнсний худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйл ажиллагаагаа чөлөөтэй эрхлэх боломж олгон, бүх талаар нь дэмжлэг үзүүлж ажиллах,

Дүүрэгт худалдаа, үйлчилгээ явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг орчныхоо 50м хүртэлх талбайн өнгө үзэмжийг сэргээх, цэвэрлэх ажлаа эрчимжүүлж ажиллах,

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байгууллагууд хариуцсан чиг үүргийн ажлаа богино хугацаанд эрчимтэй зохион байгуулж, нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах,

"Улаанбаатар Марафон 2022” олон улсын гүйлтэд байгууллага хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах,

Хүүхдийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цахилгааны ил гарсан утас, ухсан нүх, явган хүний замын тэмдэглэгээ, орц гарц, сургууль орчмын хурд сааруулагчийг засаж сайжруулах, стандартад нийцүүлэх, хүүхдийн тоглоомын талбайг засаж сэлбэх, эзэнгүй нохой, мууранд хазуулахаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, ажиллах

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.20.90)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.