Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд энэ жилийн мод тариалалтаа эхлүүллээ
Үйл явдал
/
2022-05-18
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын энэ жилийн мод тариалалт эхэллээ. Өнөөдөр Соёл, урлагийн цогцолборын ажилтан, уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ Баян-Өндөр уулын Хүрэн булгийн аманд улиас тарьсан бол Спорт цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн хамт олон нийгмийн цехүүдээ уриалан “Ногоон төгөл” төслийн талбайд монос суулгасан юм. Эрдэнэт үйлдвэрийн Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсийнхэн энэ сарын 17, 18-нд Баян-Өндөр уулын бэлд 300 улиас, “Ногоон төгөл”-ийн талбайд 200 монос тарихаар төлөвлөжээ.

Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд Баян-Өндөр уулын Хүрэн булгийн аманд 2430 мод, “Ногоон төгөл” төслийн талбайд 15 мянган мод тарьж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.168.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.