"МЕРИТ" сургалт зохион байгуулагдаж байна
Үйл явдал
/
2022-05-19
Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөлөөс Канад улсын Мерит төсөлтэй хамтран 27 сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарыг чадавхжуулах зорилгоор “Мерит” сэдэвт танхимын сургалтыг 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохион байгуулж байна.

Сургалтыг салбар зөвлөлийн дарга М.Отгонбат нээж, "Төрийн албаны хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал" сэдвээр Нарийн бичгийн дарга Г.Мөнхгэрэл, "Бүтээлч шүүмж", "Зан төлөвт суурилсан ярилцлага хийх ур чадвар" сэдвээр Мерит төслийн техникийн зөвлөх Мишелл Карлзен, "Төрийн байгууллагад ISO стандарт хэрэгжүүлсэн туршлага, үр нөлөө" сэдвээр Менежмент ба ур чадварын хүрээлэн ТББ-ын захирал Т.Мөнгөнбөгж нар сургалт хийж, “Сарын шилдэг ажилтан шалгаруулж буй арга хэмжээний танилцуулга" сэдвээр Өндөрширээт сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Цэцэгмаа, "Чанарын удирдлагын ISO стандарт нэвтрүүлсэн туршлага" сэдвээр Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.Пүрэвсүрэн, "Төрийн албан хаагчийн сургалт, нийгмийн баталгааны хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилт, үр дүн" сэдвээр Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяа нар мэдээлэл хийж, харилцан туршлага судалж байна.

1 хүн ба зогсож байгаа нарын зураг байж магад

4 хүн, сууж буй хүмүүс ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

4 хүн, зогсож буй хүмүүс ба сууж буй хүмүүс нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.52.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.