Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх төсөлд шалгарсан 14 байгууллагатай гэрээ үзэглэлээ
Үйл явдал
/
2022-05-19
Төрийн болон төрийн бус байгууллагын түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлж, төрийн зарим чиг үүргийг Төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажлын хүрээнд 2022 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг ил тод нээлттэй зарлаж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан билээ. Өнөөдөр тус сонгон шалгаруулалтад шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэх Төрийн бус байгууллагын удирдлагуудтай аймгийн ЗДТГ-ын дарга М.Отгонбат гэрээ байгуулсан юм. Нийт 22 байгууллагаас төсөл ирүүлсэн бөгөөд 14 төсөл дэмжигдэж энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хэрэгжихээр боллоо. Үүнд:

- Боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, нийгмийн халамж үйлчилгээний үр өгөөжийг дээшлүүлэх, иргэд олон нийтийн оролцоог хангах

- Хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор сонгодог урлагийн чиглэлээр болон шинжлэх ухаан техникийн дэвшилтэт ололтыг эзэмшүүлэх зорилтын хүрээнд урлан бүтээх, зохион бүтээх, авьяас чадварыг нь хөгжүүлэх зэрэг дугуйланг хичээллүүлэх /тусгайлсан сургалтын гэрчилгээтэй байх шаардлагатай/

- Нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээний чанарыг сайжруулах;

- Хүүхэд, залуучуудыг урлаг, спортоор дамжуулан хүмүүжил, төлөвшил, хөгжил, оролцоог нэмэгдүүлэх цогц,сургалт, нөлөөллийн арга хэмжээ;

- Хөвгүүд, эрчүүдийн эрүүл зөв аж төрөх мэдлэг, хандлага, дадлыг сайжруулах замаар чанартай урт наслалтыг дэмжих чиглэлээр судалгаа, сургалт,нөлөөллийн арга хэмжээ;

- Архины хамааралтай иргэд, хүчирхийлэл үйлдэгчдийг нийгэмшүүлэх, зан үйлд нөлөөлөх сэтгэл заслын сургалт, нөлөөллийн ажил зохион байгуулах;

- Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт болон соёл урлагийн авьяас чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн оролцоог нэмэгдүүлэх сургалт, нөлөөллийн арга хэмжээ;

- Төрийн болон төрийн бус байгууллагуудын эмэгтэйчүүдийн манлайллын ур чадварыг хөгжүүлэх арга хэмжээ, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээ;

- Ахмадын зөвлөх үйлчилгээний багаар зөвлөн туслах үйл ажиллагаа;

- Хэрэглэгчдийн эрхийн төлөв байдалд судалгаа хийх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлж ажиллах юм.

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн ба зогсож буй хүмүүс нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

2 хүн, зогсож буй хүмүүс ба дотор нарын зураг байж магад

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.62.94)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.