“Эрүүл мэндийн байгууллагын цахим ур чадвар хөгжүүлэх нь” сургалт зохион байгууллаа
Үйл явдал
/
2022-04-23
Эрүүл мэндийн байгууллагын цахим ур чадварыг хөгжүүлэх нь сэдэвт сургалтыг Эрүүл мэндийн яам, Цахим хөгжил харилцаа холбооны яам, И-Монгол  академи УТҮГ, Аюулгүй байдал судлалын хүрээлэн хамтран зохион байгууллаа. Сургалтанд Эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд болон Нийслэлийн 9 дүүргийн лавлагаа шатлалын эрүүл мэндийн байгууллагуудын дарга, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд оролцлоо.



Сургалтаар кибер аюулгүй байдлын тухай хууль, нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай багц хуулиудын мэдээлэл өглөө. Цаашид орон нутаг, харьяа байгууллагуудад тасралтгүй сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.163.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.