ХЗДХ-ийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг Шивээхүрэн боомтод ажиллалаа
Үйл явдал
/
2022-04-16

Монгол Улсын нүүрсний экспортын 2 дахь том гарц болсон Шивээхүрэн боомт цар тахлын улмаас өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш ажиллаагүй бөгөөд одоогийн байдлаар 7 сая орчим тонн нүүрс хуримтлагджээ. Ажлын хэсэг тус боомтын үйл ажиллагааг эхлүүлэх, цаашид үйл ажиллагааг тасалдуулахгүй байх үүднээс халдвар хамгааллын дэглэмийг сайжруулж, pcr шинжилгээний лабораторийг нээхээр ажиллаж байна. Энэ талаар ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар боомтын үйл ажиллагааг хэвийн горимд шилжүүлж, нүүрсний экспортыг эхлүүлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан, энэ сардаа багтааж боомтыг нээхээр ажиллаж байна гэдгийг онцолсон юм. Түүнчлэн ажлын хэсэг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал, ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консул С.Батсүх нартай цахим хурал хийж, мэдээлэл солилцлоо.

Тэд маргааш үргэлжлүүлэн Гашуунсухайт боомтод ажиллах юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.164.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.