Баруун бүсийн аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын “спортын наадам” болж байна
Үйл явдал
/
2022-04-16

 Баруун бүсийн аймгуудын Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын туршлага солилцох  урлаг, спортын наадам аймгийн О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт өнөөдөр эхэллээ.

“Спортын наадам”-ыг  аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нээж, Засаг дарга Д.Бауыржан баг тамирчдад баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

 

    Нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуультан, ажилтнуудын бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах, чийрэгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний хомстлоос сэргийлэх, хамт олны нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой “Спортын наадам”-д  Ховд, Говь-Алтай, Завхан, Увс, Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч,  холбогдох мэргэжилтнүүдээс бүрдсэн  баг тамирчид оролцож байна.

 

    Баруун таван аймгийн ИТХ-ын баг тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, буудлага, дардас, шатар, олс таталт гэсэн спортын долоон төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ тодруулна.

Уг спортын наадам  ковид цар тахлаас шалтгаалан хоёр жил завсарлаад байсан.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.55.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.