“Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх” төслийн баг болон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал хамтран “Парламентын боловсрол” хөтөлбөрийг танилцуулах, зөвлөлдөх уулзалтыг аймгийн М.Хурманханы нэрэмжит хөгжимт драмын театр зохион байгууллаа.
Уулзалтад аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, ИТХ-ын ажлын алба болон Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтан, түүх, нийгмийн ухааны багш нар оролцов.
Зөвлөлдөх уулзалтыг нээж аймгийн Засаг дарга Д.Бауыржан, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан нар үг хэлж, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөө, УИХ-ын Тамгын газрын 2020-2024 оны стратеги төлөвлөгөө болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэд “Хууль тогтоомжийг сурталчлах туршилтын төв”-ийг байгуулах талаар мэдээлэл өглөө.
Түүнчлэн “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч Д.Уянга Парламентын боловсрол хөтөлбөр, төслийн хүрээнд цаашид хийх ажлын талаарх мэдээллийг өгөхөөс гадна оролцогчидтой санал солилцлоо.
-
21 цаг 59 мин
-
22 цаг 31 мин
-
Уржигдар 18 цаг 58 мин
-
Уржигдар 17 цаг 14 мин
-
Уржигдар 16 цаг 57 мин
-
Уржигдар 15 цаг 46 мин
-
Уржигдар 15 цаг 27 мин
-
Уржигдар 15 цаг 21 мин
-
Уржигдар 11 цаг 54 мин
-
2025-01-04