Баруун бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ажиллагаа боллоо
Үйл явдал
/
2022-05-13

Баян-Өлгий аймагт  анх удаа зохион байгуулагдаж буй Монголын бүх ард түмний XV спортын наадмын баруун бүсийн волейболын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үйл ажиллагаа О.Бахытын нэрэмжит спорт цогцолборт ёслол төгөлдөр эхлэлээ.

Тэмцээнийг нээж Аймгийн Засаг дарга Д.Бауыржан үг хэлэв. Тэрбээр тэмцээнд оролцогч, баг тамирчдад спортын амжилт хүсэж, нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлж,  эрэгтэй, эмэгтэй нийт тамирчдад хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөж шилдгээ тодруулаарай гэлээ.

Мөн аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Хайнар, аймгийн Волейболын холбооны тэргүүн Е.Зангар нар мэндчилгээ дэвшүүллээ.

Тэмцээнд волейболын спортын мастер М.Динмухаметээр ахлуулсан Баян-Өлгий аймгийн баг тамирчид, волейболын спортын ОУХМ Д.Баярболдоор ахлуулан Ховд аймгийн баг тамирчид, волейболын спортын мастер Г.Ганцэцэгээр ахлуулсан  Завхан аймгийн баг тамирчид, волейболын спортын мастер Эрдэнэбилэгээр ахлуулсан Увс аймаг болон волейболын спортын ОУХМ Ж.Уранчимэгээр ахлуулсан Говь-Алтай аймгийн баг тамирчид эрэгтэй эмэгтэй төрлөөр өрсөлдөж байна.

 

Моголын волейболын холбооны Улсын шүүгч Ц.Алтантунгалаг уг тэмцээний  ерөнхий шүүгчээр ажиллаж, өндөрлөгийн шүүгчээр Монголын волейболын холбооны Улсын шүүгч Т.Мягмарсүрэн болон холбоон шүүгч Ц.Цог нар, Тайлбарлагч шүүгчээр Монголын волейболын холбооны  шүүгч С.Өлзийбадрах болон манай аймгийн Хилийн цэргийн 0165 дугаар ангийн ахмад тамирчин спортын мастер Сержант нар ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.141.219)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.