БОАЖЯ: Булган аймгийн удирдлагууд "ЧАНДАРЛАХ ГАЗАР" байгуулах шаардлагатай байна гэв
Үйл явдал
/
2022-04-19

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, ТХБНУГ-ын дарга Д.Батмөнх, хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэл нар Булган аймагт ажиллаж байна.

 Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Засаг даргын орлогч Д.Жаргалсайхан, Хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Д.Буманбаяр, БОАЖГ-ын дарга А.Гантөмөр, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Жаргалсайхан, Зэд хангай бүтээлийн ДЦТХЗ-ны дарга Д.Болорчулуун, Хануй голын сав газрын захиргааны дарга Д.Бямбадорж нартай уулзалт хийж байна.

Уулзалтаар Булган аймгийн Хөгжлийн бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Буманбаяр Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын танилцуулга хийлээ.

Тухайлбал, Булган аймаг нь 2022 оныг “Аялал жуулчлалын жил” болгон зарлаж, хөдөө аж ахуйн салбарт тулгуурласан эдийн засгийг солонгоруулах үүднээс тус салбарыг хөгжүүлэхээр бодлого баримтлан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд 2022 онд 7 эвент арга хэмжээг зохион байгуулна. Тодруулбал,

1.Айрагны баяр,

2.Айрагны фестиваль,

3.Тасархай авторалли уралдаан,

4.“Улаан хад” хөгжмийн наадам,

5.Хангинахын шугуйн шагайн тойром,

6.Өвлийн спортын бага наадам

7.ITM олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш аймгаар оролцохоор төлөвлөжээ.

Мөн "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймаг нь 20.0 сая мод тарих бол үүнээс 2022 онд 986000-г нь тарих юм байна.

 Үүнээс гадна Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, дахин боловсруулах, ашиглалтыг сайжруулах зорилгот техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлтэд дэмжлэг үзүүлэх, сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах зорилготой байгааг салбарын сайдад уламжиллаа.

Орон нутгаас гаргасан санал, санаачилгаас онцолбол,

 Бугат, Хангал сумдын нутагт Орхон аймгийн иргэд бурхан болоочдыг нутаглуулах нь малын бэлчээр, малчдын өвөлжөө, хаваржаанд ойртож, асуудлууд дагуулж байгааг тодотгон онцоллоо.

 Иймд дээрх асуудлыг шийдвэрлэхийн тулд чандарлах газар байгуулах шаардлагатайг салбарын сайдад уламжилсан.

Мөн хоёр аймгийн хилийн халз зурваст Мод шилжүүлэн суулгах ажлыг дэмжин, Орхон аймагт нийлүүлэх талаар хамтран ажиллах боломжтой гэлээ.

Дээрх асуудлуудтай салбарын сайд Б.Бат-Эрдэнэ танилцаад, боломжит нөхцөлөөр дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийлж байв. Мөн аливаа ажил хэрэг салбарын бодлого, стандарт шаардлагад нийцсэн байх, судалгаа шинжилгээтэй байх шаардлагатайг санууллаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.163.250)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.