Аймгийн Онцгой комисс Шүлхийн вакцинжуулалттай холбоотой сумдтай цахим хурал хийлээ
Үйл явдал
/
2022-04-20

Улсын Онцгой комиссын 2022 оны 02 дугаар тогтоол, Онцгой комиссын дарга, ХХААХҮСайд-ын батласан төлөвлөгөө, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын А/77 тоот тушаалаар шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг улсын хэмжээнд 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн зохион байгуулах болсонтой холбогдуулан сумдын Мал эмнэлгийн улсын байцаагч, тархвар зүйч нарт дархлаажуулалтыг зохион байгуулах стандарт ажиллагааны заавар зөвлөмжөөр хангах 3 ажлын хэсэг сумдад ажиллаж байна.

Мал амьтны гоц халдварт шүлхий өвчин өнгөрсөн жил дэгдэлт өндөртэй байсан. Манай аймгийн 16 сумын нийт 453 өрхийн 17781 мал шүлхийгээр өвчилж 17409 мал эдгэж 20 малыг устгаад байна. Өнөөдрийн байдлаар 6 суманд шүлхийн өвчлөл байна.

Вакцинжуулалтад 619159 малыг хамруулсан бөгөөд одоо аймгийн нутаг дэвсгэрт байгаа бүх үхэр сүргийг шүлхийн вакцинд хамруулна.

Аймгийн Онцгой комиссоос шүлхийн вакцинжуулалттай холбоотой сумдын онцгой комисстой цахим хурал хийж холбогдох мэргэжлийн байгууллага чиглэл өгч, сумдын саналыг сонслоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.18.101)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.