2022 оны хаврын тариалалын дэмжлэгээ хүртээмжтэй, үр ашигтай хуваарилан олгохоор ажиллаж байна
Үйл явдал
/
2022-04-16
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй "Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан" үндэсний чуулган гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Чуулганы эхний өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирал О.Сумъяасүрэн тариаланчдад "Төрөөс тариалангийн салбарт үзүүлэх хөнгөлөлт, дэмжлэг"-ийн талаар мэдээлэл өглөө.
Чуулганд оролцогчид хаврын тариалалт руу чиглэсэн төрийн бодлого, шийдвэр цаг үеэ олсон чухал дэмжлэг болж байгааг онцолж байна.
Хөдөө аж ахуйг дэмжих сан 2022 онд газар тариалангийн салбарт үзүүлж ирсэн уламжлалт дэмжлэгээ санхүүгийн тааламжтай нөхцөлөөр, өмнөх жилүүдийн хэмжээнээс бууруулахгүйгээр, хүртээмжтэй, үр ашигтай хуваарилан олгохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.188.121)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.