Чимээгүй хөрөнгөжсөн “ЧИМЭЭГҮЙ” Л.МӨНХБААТАР
З.Батхуяг
Үйл явдал
/
2023-01-18

Хөвсгөл нутгаас хоёр дахь удаагаа УИХ-д сонгогдсон төрийн түшээ, ХУУЛЬ ЗҮЙН УХААНЫ ДОКТОР Лхагвын Мөнхбаатар. Хоёр дахь удаагаа парламентын гишүүнээр ажиллаж байгаа. Эрдэмт хүн даруу, их мөрөн дөлгөөн гэж үг бий. Л.Мөнхбаатар гишүүний хувьд бусад шигээ АВЛИГА, ЖДҮ-гийн хулгай, концес, тендер, Хөгжлийн банкны зээлд нэр холбогдоогүй, харьцангүй нэр цэвэр, мөр бүтэн гишүүдийн нэг.

Улсын бүртгэлийн Ерөнхий газрыг 2008-2011 хүртэл удирдахдаа “ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ” гэгчийг нэвтрүүлсэн. Монголчууд шинэ цахим үнэмлэхтэй болсон ч өнөөг хүртэл ашиг тусыг нь бүрэн хүртэж чадахгүй байна. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хэрэгжүүлж буй “ЦАХИМ ҮНДЭСТЭН” бодлогын суурийг энэ хүн анх нэвтрүүлж, бүртгэлийн төгөлдөршил гэгчийг С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үед хэрэгжүүлсэн.

Архив сан хөмрөг бүртдүүлэлт, түүх, судалгаа шинжилгээний чиглэлээр олон бүтээл, эрдэм шинжилгээний ажил хийсэн. Хууль зүйн ухааны докторын зэрэгтэй эрхэм. “Хөвсгөл хөгжил” сан төрийн бус байгууллагын тэргүүн. Төрийн түшээгээр долоон жил гаруй ажиллахдаа цахим бүртгэлийн системийн тухай болон иргэдийн аж амьдралд нийцсэн олон чухал хуулийг санаачлан батлуулсан. 2022 оны 9 дүгээр сард С.Бямбацогтыг Засгийн газрын гишүүн болсоны дараа “ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА” –ын албыг хаших үүрэг хүлээв.

Сү.Батболд Ерөнхий сайд, МАН-ын дарга М.Энхболд нарт хуулийн асуудал хариуцсан зөвлөхөөр ажиллаж байсан, УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдсон зэрэг ажил байдлыг нь харгалзан үзэж өнөөгийн эрх баригчид түүнийг МАН дахь дээгүүр албан тушаал УИХ-ын дэд даргаар томилов.

Олноо “ЧИМЭЭГҮЙ” хэмээн алдаршсан, УИХ –ын дэд дарга, Хууль зүйн ухааны доктор Л.Мөнхбаатар нь жилд 108 сая 316 мянга 730 төгрөгийн орлоготой. Нэг тэрбум 399 сая төгрөгийн үнэ бүхий нэг авто зогсоол, зуслангийн байшин нэг, нийтийн орон сууц нэгтэй. 170 саяын BMW, X-6, Lexus, 570 хөлөглөдөг. 45 адуугаа 198 саяар үнэлжээ. 60 саяын үнтэй 0,07 га газартай. Дотоодын банк санхүүгийн байгууллагад 8 сая 266 мянган төгрөгийн хадгаламжтай. Бодиткапитал ХХК-ийг 100 хувь эзэмшдэг.  

Элдэв хулгай луйварт нэр холбогдолгүй хэрнээ ЧИМЭЭГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН “ЧИМЭЭГҮЙ МӨНХБААТАР” гишүүн одоо л ЧИМЭЭ АНИРТАЙГААР амьдрах нь!!!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.179.120)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.