Үйл явдал: Иргэн Б.Жагар, Ч.Нямсамбуу нар хүүхдийн мөнгө алагчилж өгч байгаа асуудлаар мэдээлэл хийнэ
Үйл явдал
/
2023-01-19

Төрийн ордонд

08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна.

09:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар Хянан шалгах үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Улсын ерөнхий прокурорын газарт

10:00 цагт прокурорын байгууллагаас 2022 онд хүний эрхийн талаар зөрчигдсөн эрхийг сэргээх, байгууллагын үйлчилгээг иргэдэд хүргэх чиглэлээр хийсэн ажлаа танилцуулна.

Захиргааны хэргийн шүүхэд

11:00 цагт Дундговь аймгийн Гурвансайхан суманд үйл ажиллагаа явуулж буй Гурвансайхан ХХК-ийн захиргааны хэргийн шүүх хурал болно.

Замын хөдөлгөөний удирдлагын төвд

12:00 цагт нэгдүгээр сарын 21-ний өдрөөс Зайсан тойруугийн гудамж замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах болсон талаар мэдээлэл өгнө.

Үндсэн хуулийн цэцийн байранд

14:00 цагт иргэн Б.Жагар, Ч.Нямсамбуу нар хүүхдийн мөнгө алагчилж өгөхөөр болсон асуудлыг Үндсэн хууль зөрчсөн шийдвэр болохыг тогтоолгохоор Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргана.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.240.127)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.