МУ-ын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг 12 дахь улсын аварга боллоо
Үйл явдал
/
2023-01-19
“UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий хүндийг өргөлтийн эмэгтэйчүүдийн -87 кг-ын жинд МУ-ын гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг торолгүй түрүүллээ. Тэрбээр огцмоор 95, түлхэлттэй 100 кг-ыг эхний өргөлтөөрөө амжилттай болгоход хангалттай байв. Тэрбээр 76 кг-аас дээш бүх жинд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшдэг билээ. Түүний жинд “Увс нуур” клубийн Г.Чинболор, Г.Марал нар мөнгө, хүрэл медалийн болзол хангалаа. Харин +87 кг-ын жинд “Увс нуур”-ын О.Баянтуул ойрын өрсөлдөгчөөсөө 37 кг илүү өргөж, алтан медаль хүртлээ.
Эмэгтэй -87кг:
1. М.Анхцэцэг, Алдар /огцом 95, түлхэлттэй 100, нийлбэр 195/
2. Г.Чинболор, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 67, нийлбэр 122/
3. Г.Марал, Увс нуур /огцом 55, түлхэлттэй 65, нийлбэр 120/
4. Б.Энхжин, Алдар /огцом 0, түлхэлттэй 80, нийлбэр 80/
Эмэгтэй +87кг:
1. О.Баянтуул, Увс нуур /огцом 93, түлхэлттэй 112, нийлбэр 205/
2. А.Баясгалан, Увс нуур /огцом 71, түлхэлттэй 97, нийлбэр 168/
3. Б.Ичинхорол, Самбуу сан /огцом 46, түлхэлттэй 52, нийлбэр 98/
UNC Холбоодыг Дэмжих Хөтөлбөр нь Монголын спортын хөгжилд бодит хувь нэмрээ оруулах зорилготой байгуулагдсан. Холбоодын нэгдсэн УАШТ-д оролцож буй холбоо бүр энэ сангаас 15,000,000 төгрөгийн тусламж авах бөгөөд энэхүү санхүүжилт нь тухайн спортын ирээдүйн хөгжилд зарцуулагдана.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.135.34)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.