Цагдаагийн байгууллагын 102 алба хаагч Филиппин улсад 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцана
Үйл явдал
/
2023-01-19

“Филиппин Улсад англи хэлний вакумжуулсан сургалтад” суралцуулах сонгон шалгаруулалтыг Цагдаагийн ерөнхий газрын албан ёсны цахим хуудсанд нээлттэйгээр байршуулсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тус сонгон шалгаруулалтын үеэр алба хаагчдыг чадавхжуулах, мэргэшсэн алба хаагч бэлтгэх зорилгоор дээрх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулна.

Хууль зүй, дотоод хэргийн яаманд энэ оны сарын 17-ны өдөр сонгон шалгаруулалтыг зохион байгууллаа. Сонгон шалгаруулалтад оролцсон 183 алба хаагчаас 102 алба хаагч тэнцэж ирэх хоёрдугаар сараас эхлэн Филиппин Улсад 2 сарын хугацаатай 100 хувийн тэтгэлэгтэйгээр суралцахаар болов.

Сургалтад хамрагдаж ирсэн алба хаагчдыг дотооддоо дахин сургах, цаашлаад Америкийн Нэгдсэн Улсад Хар тамхи, Мөнгө угаах гэмт хэрэг мөрдөн шалгах чиглэлээр мэргэшсэн мөрдөгч бэлтгэх сургалтад хамруулахаар зорин ажиллаж байгааг хэлэв.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.197.92)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.