МУГТ Э.Цэндбаатар өрсөлдөгчөө хүнд цохилтоор яллаа
Үйл явдал
/
2023-02-25
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ринген дэх ээлжит тулаанаа өчигдөр хийж хүнд цохилтоор өрсөлөгчөө буулган авсан байна.  Түүний энэ удаагийн өрсөлдөгчнь Азербайжаны Рауф Агаев байсан юм. Ингэснээр мэргэжлийн бокст 3-0 гэсэн амжилттай болж байгаа юм.
Тэрбээр тоглолтын дараагаар "Дэмжиж тусалсан та бүхэндээ баярлалаа. Ямар ч бэртэл гэмтэлгүйгээр мэргэжлийн боксын гурав дах тулаанаа хийж хожлоо. Багшгүй байж өөрсдийнхөө тактикаар л ринген дээр гарсан тул тиймхэн байлаа. Энэ амжилтыг доош нь унагалгүй улам ахиулахын тулд хичээх болно. Хөдөлгөөнтэй, зальтай тамирчинтай тоглолт хийлээ. Дэмжсэн бүхий л монголчууддаа баярлалаа. Цаашид хичээх болно" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.136.73)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.