Баярын өдрүүдэд ослын 33 дуудлага бүртгэгджээ
Үйл явдал
/
2023-02-25

Сар шинийн баярын өдрүүдэд буюу  энэ сарын 21-23-нд улсын хэмжээнд гамшиг, осол, гал түймрийн нийт 33 дуудлага бүртгэгджээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, автомашины бүхээгт хавчуулагдсан нэг иргэн, утаажилтын бүсээс 49, нийт 50 иргэнийг авран хамгаалсан байна.

Харин зам, тээврийн ослын улмаас гурван иргэн амиа алдаж, ахуйн гал түймрийн улмаас нэг хүн гэмтэж бэртжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.37.174)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.