Ном унших уу, эс унших уу гэдэг бол таны сонголт
Үйл явдал
/
2023-03-01

Ном бол ертөнцийг харах цонх юм.” гэж та бүхний сайн мэдэх нэгэн хүн хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл анх цаас бий болж, модон бараар ном хэвлэж эхлэсэн тэр цагаас хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд хувьсгал гарсан гэж хэлэхэд буруудахгүй байх. Өнгөрсөн түүхийн эрин зуунуудад маань ном гэдэг зүйлийн эзлэх байр суурь, цар хүрээ гэдэг хэмжээлшгүй их байжээ. Харин интернет гэж цоо шинэ мэдээлэл авч мэдлэгээ тэлэх нэгэн зүйл бий болсноор бид энэ эрин зуунаа “Мэдээллийн эрин зуун” хэмээн нэрлэсэн билээ. Харамсалтай нь интернет бий болсноор хүмүүс ном унших нь их ховор болжээ. Учир нь тэд хүссэн мэдээллээ хайлтын цонхон дээр бичихэд л хэдхэн хормын дотор гараад ирэх болсон энэ л цаг үед амьдарч байгаа. Тийм ч болохоороо зарим хүмүүс ном унших гэдэг бол хоцрогдсон, уйтгартай, энэ хурдтай хөгжиж буй нийгэмд цаг их авдаг энэ зүйлээр яах юм бэ гэх мэтчилэн ярих нь чих дэлсэх болжээ.

No description available.

No description available.

No description available.

No description available.

No description available.

 

Өндөр амжилтанд хүрсэн, алдар цуутай, эрх мэдэлтэй, баян хүмүүс бүгд л ном их уншдаг, хүүхэд залуусыг ном уншихийг их уриалан дэмжсэн байдаг. Унших номоо зөв оновчтой сонгоод, хичээнгүйлэн уншиж дотор нь байгаа мэдлэг мэдээллийг өөртөө уусган шингээж чадах юм бол тэр мэдлэгийг тань таниас хэн ч булааж авч чадахгүй.

No description available.

No description available.

No description available.

Ингээд эцэст нь хэлэхэд унших уу, эс унших уу гэдэг бол таны сонголт. Ном унших гэхээр өдөр шөнөгүй суугаад л уншина гэсэн үг биш гэхдээ заримдаа их сонирхолтой номыг нэг эхлэчихвэл ч буцааж тавих хэцүү. Та өдөрт нэг номны 10 хуудас л уншлаа гэж бодъё. Энэ нь хамгийн ихдээ ердөө л 30 минут орчим болох байх. Тэр чинь нэг жилд 3650 хуудас болно гэсэн үг ба хэрвээ дундаж номны хуудсаар тооцоод үзвэл та нэг жилийн дотор бараг 18 бүтэн ном уншина гээд бод доо. Мэдээж та ном уншихгүй хэвээрээ ч үлдэж болно. Ном уншсангүй гээд та тэнэг мунхуу болчихгүй, амьдрал чинь зогсчихгүй. Таны оюун ухааны мэдлэгийн сан олон, олон сайхан номоор дүүрэн байх болтугай.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.225.156.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.