Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга
Үйл явдал
/
2022-04-20

“Монголын төмөр зам” ТӨХК нь “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжих Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Хөөт-Чойбалсан, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээд, түүний нэгдлийг урьдчилсан сонголтод саналаа ирүүлэхийг урьж байна.

Урьдчилсан сонголтод оролцох сонирхолтой гадаад, дотоодын хуулийн этгээд, түүний нэгдэл нь урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг (УСШҮББ) -ийг доорх хаягаар холбогдон авна уу.

Хаяг:     “Монголын төмөр зам” ТӨХК, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 давхар, Утас 70006622, 80109680

 

Урьдчилсан сонголтод оролцох саналыг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн өглөөний 9.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн ирүүлсэн саналыг УСШҮББ-ийн дагуу үнэлж, шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчдын жагсаалтыг зарлах ба дараагийн шатны сонголтод оролцох урилга хүргүүлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.