Уурхайчин-raids клубын тамирчид үндэсний аварга боллоо
Үйл явдал
/
2023-01-19

Монголын 3х3 сагсан бөмбөгийн U14 насны үндэсний аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 16-аас 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотын Royal 3x3 Event Hall зааланд боллоо. Тус тэмцээнд 21 аймаг, 9 дүүргийн эрэгтэй эмэгтэй 78 багийн 300 гаруй тамирчин оролцсоноос Багануур ХК-ийн дэргэдэх өсвөрийн сагсан бөмбөгийн Уурхайчин-RAIDS клубын хөвгүүдийн баг түрүүлж үндэсний аварга боллоо. Тэмцээний MVP буюу шилдэг тоглогчоор багийн ахлагч А.Билгүүн шалгарав. Эдгээр тамирчид 2022 онд U13 насны тэмцээнд мөн түрүүлж байсан юм. Баг тамирчдаа амжилттай дасгалжуулан 2 жил дараалан үндэсний аварга болгож буй сагсан бөмбөгийн дасгалжуулагч Т.Билгүүнбаатарт болон өсвөрийн тамирчдадаа баяр хүргэж цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.217.168)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.