Багануур ХК-ийн 45 жилийн ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан
Үйл явдал
/
2023-02-21
Багануур ХК-ийн 45 жилийн ой, Уурхайчин спорт цогцолборын 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй XVII жарны Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жилийн сар шиний баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан 2023.02.19-ний өдөр боллоо. Сар шинийн барилдаанд төв аймгийн Баяндэлгэр сумын харъяат, Багануур ХК, Дүнжингарав дэвжээний бөх Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун түрүүлж, Ховд аймгийн Алтай сумын харъяат, Таван хан дэвжээний бөх, Аймгийн нэмэх начин Б.Баатарболд үзүүрлэлээ.
Шөвгийн дөрөвт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат Аймгийн начин Д.Түмэнжаргал, Ховд аймгийн Чандмань сумын харъяат Аймгийн начин У.Батцоож нар шалгарч бөх сонирхогч үзэгчдийг баярлууллаа.
Цагаан сарын барилдааны Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын харъяат Багануур ХК-ийн бөх Аймгийн начин Ц.Ариунболд, Уран барилдаант бөхийн шагналыг Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат Багануур ХК-ийн бөх, Сумын заан М.Ганхүү нар тус тус хүртлээ. Багануур ХК-с зохион байгуулсан үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирсэн бөхчүүд, бөх сонирхогч та бүхнийг Монгол бөхийн босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай. Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй
Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.255.87)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.