Ш.НОМИН-ЭРДЭНЭ: Биелгээ бол Монгол хүний нэрийн хуудас
Г.Золбаяр
Ярилцлага
/
2023-04-12
Монгол ёс заншилаа түгээж, өөрөөрөө үлгэрлэн яваа   “Огторгуйн биелгээ” сургалтын төвийн захирал, багш Ш.Номин-Эрдэнэтэй ярилцлаа

Сайн байна уу?Танд энэ өдрийн мэндийг хүргэе.

Бүжиг гэдэг зүйлд хэзээ дурлаж, хичээллэх болсон бэ?

Би цэцэрлэгт байхаасаа монгол бүжиг бүжиглэдэг байсан. Хөгжим бүжгийн коллежийг сонгодог бүжгээр төгсөөд СУИС-д бүжиг найруулагчаар ажилласан. Одоо манай төв таван багштай. Насанд хүрэгчдийн дөрвөн ээлж, хүүхдийн нэг ээлжийн анги хичээллүүлдэг. Манай “Огторгуйн биелгээ” сургалтын төвд үндсэн зургаан ястны биелгээ заадаг. Хичээл язгуур чиглэлээр явагддаг бөгөөд биелгээг орчин үеийн урлагтай хослуулсан байдлаар видео контент бэлтгэдэг юм.  Тиймээс бид биелгээг зүгээр заагаад өнгөрөх биш хөдөлгөөн болгоных нь утга учир, мөн чанарыг нь тайлбарлаж далд чанар луу нь чиглүүлдэг гэдгээрээ онцлог.  Тухайн биелгээг сурахдаа хүний бие организмд яаж нөлөөлж байгаа дээрээс нь ямар утга агуулгыг илэрхийлж байгаа вэ гэдгийг нь хүүхэд залуустаа ойлгуулахыг  хичээдэг.

Биелгээг Монгол үндэсний бүжиг гэж болно шүү дээ. Монгол бүжиг, тэр тусмаа бий биелгээ биелэхийн ач тус юу вэ?

Монгол биелгээг биелэхийн тулд Монгол ухаанд суралцах ёстой. Монгол бүжиг тэр дундаа бий биелгээний хөдөлгөөнүүд хүний баруун, зүүн тархийг ажиллуулдаг гээд олон давуу талтай. Бүжгийн сургалт маань нэг сар үргэлжилдэг. Энэ хугацаанд анхан шатнаас эхлээд биелгээ сурах хүртэл программын дагуу хичээл ордог. Нэг сарын хугацаанд биелгээний суурьтай болох бүрэн боломжтой. Хэрэв хүсвэл цааш нь гүнзгийрүүлээд хичээллэж болно. Манай сургалтын төвд ихэвчлэн хүүхэд залуус, 30-50 насны хүмүүс бүртгүүлдэг. Сошиал орчинд санаачилсан challenge-д маань нэгдэх хүсэлтэй хүүхэд, залуус их ирж бүртгүүлдэг болсон.  Олон нийтийн сүлжээнд монгол бүжиг, бий биелгээний гоо сайхан байдлыг харуулж чадсандаа манай хамт олон их баяртай байгаа.

Огторгуйн биелгээ төвийн ойрын болон холын зорьж буй зорилго нь юу байна вэ?

Огторгуйн биелгээ төв маань хамтлаг руугаа илүү чиглэж ажиллаж байгаа. Бүжиг бүжиглэх тэр дундаа  огторгуйн биелгээг латин бүжиг рүү буюу дээдлэл, сүр хүч, амьтныг дээдлэх зүйл рүүгээ орж эхэлж байгаа. Тоохуй нэгэн хос гэх challenge гаргаж байсан шигээ дараагийн тренд challenge энэ зун гаргана. Цаашдаа Огторгуйн биелгээнээс өөрийн гэсэн биелгээг гаргаж байгаа. Энэ нь одоо нийгэмд гарч ирэхдээ шинэ биелгээ болж гарч ирж байгаа боловч мартагдсан соёлыг сэргээх тал дээр ажиллаж байгаа. Хаана ч очсон Монгол гэх нэрээр овоглогдог. Соёл бол бидний ондоошил Монгол хүний нэрийн хуудас болж явдаг. Тэгэхээр гаднын соёлыг суралцаж байгаа шигээ өөрсдийн соёлдоо эзэн байгаарай.

Баярлалаа танд 

ДЭЛГЭРЭНГҮЙ ЯРИЛЦЛАГЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.158.116)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.