Б.Жагар: Хулгайчуудын ХӨРӨНГИЙГ ХУРААЖ хориод, ЕСӨН ҮЕЭР НЬ төрийн босго алхуулахгүй байх ёстой!!!
Г.Золбаяр
Ярилцлага
/
2023-04-15

Сүүлийн үед нийгэмд, улстөрд үүсээд буй цаг үеийн асуудлаар Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, “Ард түмний штаб”-ын тэргүүн  тэмцэгч Бямбасүрэнгийн Жагартай ярилцлааа

Та бол ШУДАРГА ЁС ТОГТОО, хулгайчуудыг барьж хорь гэж хашгирдаг, шүгэл үлээдэг иргэн Таны хүссэнээр болж Засгийн газар “5Ш” ажиллагааг эхлүүллээ. Үүнийг хэрхэн харж байна вэ?

Нийгэм даяараа иргэд маань шүгэл үлээж, төрдөө хяналт тавьдаг боллоо. Засгийн газар бол иргэдийн тэмцлийг л дэмжиж  5Ш ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ, Т Аюурсайхан нарын бүрэн эрхээс нь түтгэлзүүллээ. Т.Бадамжунайг авчирсан. Яг шуудхан хэлэхэд болвол МАН буюу дээрээс нь сөрөг хүчний нам одоо эдгээрийн нэг түрийвчтэй ордон дотор байгаа хулгайч ах эгч нар бол 32 жил ард түмний амьдралаар улс төрийн жонглер хийсэн. Бодит амьдрал дээр УИХ-д 50 гаруй ЖДҮ-чин байгаа. Тэд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг иргэний үнэмлэхний хуулбараараа авчихдаг.  Хөгжлийн банкнаас жилийн 3 хувийн хүүтэй зээлийг өөрсдийн банк бус банкуудаараа аваад ард түмэнд өндөр хүүтэй мөнгө хүүлэж за тэгээд нүүрсний хулгай ер нь яриад байвал энэ хулгай бол хэдэн мянган километр болно л доо тэгэхээр нөгөө энэ засгийн газрын ажиллагаа нэг талдаа уриа лоозонгоо гаргаад явж байгаа боловч нөгөө талдаа бас энэ нөгөө бүлэглэл ордон дотор байгаа бүлэглэл хоорондын ял наймаалцах ажиллагаа явагдаад байна. Тухайлбал, Ажнай нь АН-ынхаа бүлэглэлийн өмнөөс хариуцлага хүлээх тохироонд хүрсэн бол Т.Аюурсайхан Ж.Мөнхбат хоёр бас эрх барьж байгаа улс төрийн хүчний бас нэг ийм тохироогоор бусдынхаа өмнөөс ял үүрээд явж байгаа. Ер нь зүгээр нэг ийм арга заль байна аа гэдгийг  энэ ярилцлагаараа хэлмээр байна.

Авлигачдыг агнаж чадаж байна гэж Засгийн газрыг иргэд дүгнэж байна шүү дээ?

Жижиг дунд сангийн асуудлыг ярьж байхад хоёрхон  улстөрч хариуцлага үүрээд бусад нь ялаас мултарсан. УИХ-ын гишүүдийн дийлэнх олонх нь улсаа дээрэмдсэн ийм гэмт хэрэгтнүүд гэж дүгнэж болно. Ийм гэмт хэрэгтнүүдийн баталсан хууль нь өнөөдөр ард түмнийг ядууруулж байна. Хоёр нүүртэй хуулийнх нь золиос монголын ард түмэн өөрсдөө. Гэмт хэрэгтнүүдийн баривчилгааг шуурхай зохион байгуулж, эрчимжүүлэх ёстой. Тэдэнд хоёр жилийн ял өгөөд явуулдаг бус  бүх насаар нь хориод хөрөнгийг нь хурааж, есөн үеэр нь Монгол төрийн босго давуулахгүй байх ийм хатуу хууль цаазтай байж байж энэ төрийн чинь аль ч шатанд ямар нэг хулгайч орох боломж нь хумигдах юм. хулгай хийсэн хүмүүс чинь Хялбаршуулсан журмаар буюу эсвэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг ийм юмаар одоо ял завших ажиллагаанууд явагдаж байна.         

                                                                        

Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.183.43)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.