О.Батхүү: Арилжааны банкууд ҮГСЭН ХУЙВАЛДАЖ ипотекийн зээлтэй иргэдийг ХОХИРООЖ байна!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-04-15

Арилжааны үгсэн хуйвалдаж ипотекийн зээл судалсаны шимтгэл гэж нэг хувийг суутгаж авдаг нь хууль бус үйлдэл гэж хуульч О.Батхүү үзээд буй. Дээрх асуудлаар цөөн хором ярилцлаа.

Арилжааны банкууд бол ашгийн төлөө байгууллага. Зээл олгохдоо нэг хувийн шимтгэл авах нь зүй ёсных биш гэжүү?

Банкууд зээл олгохдоо зээл судалсаны шимтгэл гэж авдаг энэ нь хууль бус гэдэг асуудлыг миний бие ноднин 4 сард гаргаж тавьсан. Яагаад гаргаж тавьсан бэ гэхээр энэ зээл судалсаны шимтгэл бол зээл судлахад гарсан зардалтай холбогдож авах ёстой ийм төлбөр юм байгаа юм. Банкууд нэг хувийн шимтгэл авах нь буруу юм тийм учраас авсан шимтгэлээ буцааж өгөх ёстой гэсэн иргэний хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Үүний дараа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Монголд 108 мянган хүн ипотекийн зээлтэй байна. Дээрх иргэд шүүхээр явах боломж бололцоо алгаа тийм учраас нийтэд нь одоо шийдвэл яасан юм бэ гээд тэгээд хэрэглэгчийн төлөө газраас бол банкуудад шалгалт хийгээд хууль зөрчсөнийг нь тогтоогоод 20 сая төгрөгөөр торгох акт тавьсан. Энэ актыг банкууд хүлээн зөвшөөрөхгүй гээд захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Энэ хурал нь бол өчигдөр буюу 4 сарын 10 -ний өдөр өглөө 9 цагаас эхлээд оройны 10 цагт дууссан.

Шийдвэр нь мэдээж иргэдийн талд гарсан биз дээ...?

Харамсалтай нь шүүхээс арилжааны банкуудын талд шийдвэр гаргасан. Шүүгч үндэслэлийг нь тайлбарласан боловч бид нар огт хүлээн зөвшөөрөхгүй ойлгохгүй хуулийн үндэслэлгүй гэж үзэж байгаа яагаад гэхлээр банк эрх бүхий этгээдийн төлбөр тооцоо мөнгөн хадгаламжийн хууль гээд энэ хуулиар зохицуулдаг. Энэ хуулийн 6.6-д банкууд зээл судалсаны шимтгэл авч болно гэхдээ энэ нь үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн зохицуулалттай. Гэтэл шүүх хуралдаанд оролцож байгаа 9 банк аль нь ч ийм нотлох баримт шүүхэд бол ирүүлээгүй. Банкууд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар биднийг шалгах эрх байхгүй, зөвхөн Монголбанк шалгана гэж  гомдол гаргасан.

Иргэд ИПОТЕКИЙН ЗЭЭЛ авахаасаа өмнө ахиад сул мөнгө өгдөг нь эдийн засгийн ДАРАМТ мөн биз дээ?

Иргэдийн хувьд орон сууцны зээл яригдаж байгаа гэтэл орон сууцны зээл гэдэг бол өрийн бараа гэж ярьдаг тэ огт олдоц муутай 2 3 жил хүлээдэг тэгээд энэ банкны зээлд хамрагдах нь бол иргэдийн хувьд аз шахуу юм болчиж тэгээд хамаг материалаа бүрдүүлээд бүх юмаа хангаад яг зээл авах тэр үед банкууд за таны зээлийг судалсаны шимтгэл гээд нэг хувь өгөө өгөхгүй бол энэ зээлийг олгох бололцоогүй гэж иргэдэд тулгадаг. Тэгэхээр одоо зээл нь бүтэж байгаа юм чинь хүмүүс энэ тэндээс зээл аваад ч хамаагүй нэг хувийг төлдөг зө энийг ер нь төлөх ёстой ч юм байна өмнө ингэж төлсөөр ирсэн гээд хүмүүс мэддэггүй байсан. Гэтэл энэ нь бол хуулийг үзэхээр банкууд авах ёсгүй шимтгэл болж таарч байгаа юм.

Арилжааны банкууд ҮГСЭН ХУЙВАЛДАЖ иргэдийг хохироох нь тэгээд ШУДАРГА ЁС байх нь, тийм үү?

Орон сууцны зээлийн хувьд 20-30 жилийн хугацаанд олгогддог. Банкууд яагаад нэг хувьтай тэнцэх хэмжээний зардал гаргана гэдгийг урьдчилж  мэдээд урьдчилж тогтоогоод байгаа юм бэ? гэдэг нь ойлгомжгүй. Банкууд хэдийгээр өрсөлдөгч боловч яг ипотекийн зээл олголтод бүгд хоорондоо үгсээд хуйвалдаж байгаа үйлдэл юм.  Өөрөөр хэлбэл зах зээл дээр байгаа давуу байдлаа ашиглаж иргэдийг хохироож байгаа ийм нөхцөл байна гэж би үзсэн. Энэ ипотекийн зээлийг олгох шийдвэрийг 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн үүний 4.7 их наяд төгрөг нь Засгийн газар буюу Монгол банкны санхүүжилтээр явж байгаа.  Өөрөөр хэлвэл энэ мөнгө татвар төлөгчдийн мөнгө тэгэхээр татвар төлөгчдийн төсөвт суулгасан мөнгийг банкууд дамжуулан зээлдүүлэхдээ үгсэж хуйвалдаж нэг хувь авч байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.119.121.88)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.