Б.Содномдаржаа: ШУДАРГА ШҮҮХ БАЙДАГТ итгэлээ, БАЯРТАЙ БАЙНА. Ц.НЯМДОРЖ гуайд БАЯРЛАЛАА!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-04-20

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.ЗОРИГИЙН АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН хэрэгт холбогдуулан шүүхээс иргэн Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт тус бүр 20 жилийн хорих ялыг 2017 оны наймдугаар сарын 4-нд шүүхээс оноосон. Гэвч тэднийг 2021 оны тавдугаар сарын 14-нд сулласан юм. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас Б.Содномдаржаад, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ шийдвэрлэсэн байна.

Энэ талаар хэргийн холбогдогч иргэн Б.Содномдаржаатай холбогдож цөөн хором ярилцлаа. 

Сайн байна уу та, Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэр болон хуулийн байгууллагын шийдвэрийг үзэв үү, сонсов уу?

Сайхан хаваржиж байна. Ах нь эмнэлэгт хэвтэж байна. Сайхан мэдээтэй өдөр байна. Баярлаад сууж байна. Монголд ШУДАРГА ШҮҮХ гэж байдагт итгэж байна.

Биеэ сайн бодоорой. Эрүүл мэндийн хувьд нэлээд асуудал үүссэн байх шүү, тэр газарт байхдаа...?

Эмнэлэгт байгаа учраас хамаагүй ярьж боломгүй байна. Хотод очихоороо, албан ёсны тамга тэмдэгтэй бичгийг нь харж байгаад дэлгэрэнгүй ярина.

Ц.Нямдорж, Лу.Болд, Ж.Батзандан нарын улстөрчид Т.Чимгээ гуай та хоёрыг суллахад ихээхэн анхаарсан шүү дээ...!

Ц.Нямдорж гуайн яриаг сонссон. Тэр хүн хуулийн сайдын хувьд сайн анхаарсан гэж хүмүүс ярьж байна. Би баярлаж байна.

Танд баярлалаа, биеэ сайн бодоорой!

За. Баярлалаа. Удахгүй уулзаж, энэ тухай дэлгэрэнгүй ярих боломж олдох байх. Баяртай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.118.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.