Б.АНХБАЯР: Нохой сургаж хөтлөх бол МИНИЙ ХОББИ. Ямарч стрессгүй, тайван болж чаддаг
Ярилцлага
/
2023-04-25
Монголд л нохой хаясан эзнээ хүлээн энэ тэрүүгээр тэнүүчлэхдээ хүүхдүүдийн чулууны бай, томчуудын ад болж болдгийг харж болно. Учир нь сэтгэл хөдлөлдөө автаж нохой худалдан авдагч буруу сургах, залхах, нүүх зэрэг шалтгаанаар орхигдог. Тэгвэл бид энэ удаад нохойг хэрхэн сургах талаар хөтлөгч, сургагч Б.Анхбаяртай хэсэгхэн зуур ярилцлаа.

Өдрийн мэнд. Та юуны өмнө үзэгчдэд өөрийгөө танилцуулаач

Намайг Б.Анхбаяр гэдэг. Нохой сургагч болон үндэсний тэмцээний нохой хөтлөгч. Хүүхэд байхаасаа л нохойтой ойр өссөн. Эхэндээ хобби маягаар сонирхож тэжээж байгаад нохойн үзэсгэлэн, тэмцээнд бэлдэж, нохойгоо хөтлөж  оруулдаг болсон.  Тэр цагаас хойш бүх үүлдрийн нохой хөтлөгч, сургагч болсон.

Хэдэн оноос нохойн үзэсгэлэн, тэмцээнд орж байв. Нохой сургаж хөтлөхийн онцлог давуу тал нь юу вэ?

2014 оноос хойш үзэсгэлэн тэмцээнд тасралтгүй орж бүх үүлдрийн нохойтой харьцаж эхэлсэн. 2016 онд эрэлч нохойн албыг төгсөөд нохой сургагч болсон. 800 гаруй нохойг үзэсгэлэнд оруулж, тэмцээнд бэлдсэн. Ямар нэгэн зүйлийг хийхэд давуу болон сул тал гэж бий. Нохойны зан ааш өөрчлөгдөх, гэмтэж бэртэх асуудал түгээмэл. Нохой сургагч, хөтлөгчийн хувьд 100 хувь тайвшрал авч, стрессгүй тайван болдогоороо онцлогтой. Сургалтад хамрагдсан нохой тухайн амьдралын нөхцөлд дасаж, биеэ зөв авч явах төлөвшлийг эзэмшдэг. Нохой тэжээу буй эзэн амьралынхаа хэвшилд нийцсэн сургалтыг оруулах хэрэгтэй. Заавал бос, суу, хэвт гэсэн ерөнхий командаас илүү нийгэмших дасгал, дасан зохицох чаврыг эзэмшүүлэх нь чухал.  

Нохойн үзэсгэлэн гэж олон ярилаа. Олон нийт нохойны тэмцээн гэхээр л нохойгоо зодолдуулна гэж ойлгоод байдаг  шүү дээ?

Монголд улсад клубүүдийн хооронд болон үүлдэр дагнасан үзэсгэлэн, тэмцээнүүд болдог. Яг тэмцээний хувьд бол зорьж буй зүйл нь тухайн ангилалдаа болон аврагуудын ангилалд аврага авах, түрүүлэхийн төлөө эсвэл цол авахын тулд өрсөлддөг. Тэмцээнд оролцож буй нохдын стандарт, зөв хэлбэр, бэлтгэл сургуулилт, эзэнтэйгээ харицах харьцаа зэрэг олон зүйл нөлөөлдөг. Бүх үүлдрийн үзэсгэлэн тэмцээнд шоуны шилдэг, өсвөр насны шилдэг, Монгол улсын аварга, залуу аварга нохой зэрэг амжилтуудыг нэлээдгүй авсан. Миний хувьд Шилдэг handler шагналыг 2-3 үүлдрийн нохой хөтлөлтөөр авч байсан. Handler хүн бол бэлтгэл хийх / идвэхи, сургалт, зөв хөдөлгөөнийг үзүүлэх/ нохойныхоо бүхий л тал дээр ажиллана гэсэн үг.

Сүүлийн үед хүүхэдийнхээ хүслээр нохой авч өгдөгч буруу сургасан, залхах гэх зэрэг шалтгаанаар гудамжинд гаргах тохиолдол их байна. Ийм тохиолдолд яах ёстой вэ?

Нохой тэжээж эхлэх гэж буй хүмүүсийн нийтлэг алдаа нь өөрийн амьдралын хэв маягт тохироогүй нохой авсантай холбоотой. Нохой золбирох, эзэн солигдох зэрэг асуудал түгээмэл. Тэр амьтанд цаг хугацаа зарцуулах цаг зав байгаа юу, гэдгийг нэн түрүүнд бодоод судалгаа хийсний үндсэн дээр нохойгоо сонгож аваарай гэж зөвлөе.

Баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.204.96)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.