Ж.Амарсанаа: Үндсэн хуулийг ХЭДЭН Ч УДАА ӨӨРЧИЛЖ БОЛНО!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-05-06

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.АМАРСАНААТАЙ цөөн хором ярилцлаа.

Хууль зүйн байнгын хороогоор хуульчдийн эрдэм шинжилгээний том байгууллага болох Хууь зүйн үндэсний хүрээлэнг УИХ-ын харъяа байгууллага болгож нэгтгэлээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

Иргэн бүр УИХ-р баталсан хууль тогтоомжийг сайн ч бай, муу ч бай заавал биелүүлэх үүрэгтэй. 1995 онд баталсан олон улсын хөгжлийн ассецтай хамтарч гэрээ байгуулж, Хууль зүйн үндэсний хүрээлэнг гадны олон донор байгууллагын дэмжлэгээр бий болгосон. Энэ гэрээ нь 2041 онд олон улсын энэ гэрээ дуусна. Тэр үед манай улс гэрээний төлбөрөө төлж дуусах ёстой. Иргэний хуульд хуулийн этгээдийг өөрчлөн байгуулахыг тусгайлан заасан. Засгийн газрын харьяа хүрээлэн, УИХ-ын дэргэдэх байгууллага хоёрыг татан буулгаж НЭГТГЭХ ЁСТОЙ. УИХ-ын тамгын газрыг судалгаагаар хангах үүргийг хүлээх ёстой.

Хууль зүйн хүрээлэнг УИХ-тай нэгтгэсэнээр ямар давуу тал үүсэх вэ?

Маш олон давуу талтай. УИХ-ын хууль тогтоох ажил шинжлэх ухааны үндэслэлтэй явна. Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн ажил хэвээрээ явна. Энэ газрын ажил муудсан нь Олон улсын ассоцитай байгуулсан гэрээгээ зөрчсөнтэй холбоотой. Хууль зүйн хүрээлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь ШҮҮХ, ПРОКУРОР, ӨМГӨӨЛӨГЧИЙГ бэлтгэх ёстой. Гэвч дээрх байгууллагууд дэргэдээ сургалтын байгууллагатай болчихсон учраас хүрээлэнгийн үндсэн үйл ажиллагаа муудсан. Хоёрдугаар одоо энэ хүрээлэнд шинжлэх ухааны үндэстэй хууль судалдаг сайн эрдэмтэн байхгүй.

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг өрнүүлж байна. Бид байн байн эцэг хуульдаа гар хүрэх нь хэр зөв зүйтэй вэ?

Нэг хэсэг нь жагсаалтаар, нөгөө нь өрсөлдөөнөөр сонгогддог хольмог тогтолцоог 2011 онд Б.Чимэд гэдэг хүн Санзай гэдэг газар долоон хүнтэй хийсэн. Харамсалтай нь УИХ хоёр талаас өөр өөр төсөл оруулж ирээд бантагнуулчихсан юм. Уг нь энэ хэлэлцэж байгаа асуудлыг Сонгуулийн хуулиар шийдчихэж болно. Нэгэнт УИХ-р хэлэлцэнэ гэсэн бол хэлэлцэж л таараа. Хувь хуульчийн хувьд саналаа хэлэхэд 76+76 гэхээр тоо нь арай нь хэтэрхий их байна. Дөрвөн настай хүүхэд аавынхаа дээлийг өмсөхтэй ижил. Хоёр нь сонгуульд өрсөлдөж, нэг нь жагсаалтаар орж болно.

2000, 2019 он, 2023 онуудад тус тус Үндсэн хуульдаа гар хүрч өөрчлөлт орууллаа. Ингэж дураараа гар хүрч өөрчлөх нь ямар сул талтай вэ?

Манай улсын Үндсэн хууль чинь Герман эхтэй. Герман улсыг хуулийн улс гэдэг, Англи улсыг шүүхийн улс гэдэг. Хуулийн үндэс нь цаас. Цаасыг өөрчлөх ёстой. Бид цаг агаарыг ажигладаг шиг хуулийг байнга ажиглаж, нэг таслалыг хүртэл анзаарч байх ёстой. Яагаад Үндсэн хуулийг өөрчилж болохгүй гэж.

Сүүлийн үед Үндсэн хуулийн цэцтэй холбоотой асуудал их хөндөгдөх болсон. Та үүнийг хэрхэн дүгнэх вэ?

Цэцийг улстөрчид л шүүмжилдэг. Олон нийт, иргэд бол шүүмжилдэггүй. Үндсэн хуулийн цэцийн байгууллага өөрөө улстөрийн бүтцийн нэг хэсэг учраас улстөрчид  шүүмжилдэг. Шүүмжлэлд өртөнө гэдэг бол ЦЭЦ сайн ажиллаж байна л гэсэн үг. Цэцийн шийдвэр улстөрд их нөлөөлдөг учраас улстөрчид ЦЭЦ рүү дайрдаг болчихсон. Даргыг нь огцруулж байх шиг. Янз бүрээр үздэг. Тэгэхээр цэц бол бие дааж ажиллаж чадаж байна гэж үзнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.104.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.