Металл боловсруулах чиглэлээр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэнэ
Үйл явдал
/
2022-04-16

ШУТИС-ийн Механик, Тээврийн Сургууль, Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоотой хамтран “Металл боловсруулалтын салбар”-ын чуулга уулзалтыг 2022 оны 04-р сарын 12-ны өдөр зохион байгууллаа.

Чуулга уулзалтад УУХҮЯ, БСШУЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК, ТЭЦ-IV ТӨХК, “Ган-Илч” ХХК, “Бэрэн групп” ХХК, “Монголросцветмет” ХХК, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Энерготех сервис” ХХК, “Ораметалл” ХХК, “ЗАБЭ” ХХК, “Майнснек” ХХК, “Батзоргол” ХХК зэрэг төрийн болон аж ахуй нэгж байгууллагын төлөөллүүд оролцож, МЕТАЛЛУРГИ, МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛ, МЕТАЛЛ боловсруулалтын салбарын тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцсэн.  

Уулзалтаар талууд “Металл боловсруулалт, инженерчлэлийн холбоо” ТББ-тай хамтран мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ажиллахаар тогтлоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.21.12.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.