Б.БАТ-ОЧИР: Энэ 76-д төрийн төлөө зүтгэж байна гэсэн бодол байхгүй бүгд бие биеэ өмөөрч байна
Ярилцлага
/
2023-06-01
Төрийн ордны баруун хаалган дээр нэг дэх өдрөөс эхлэн зогсож буй иргэн Б.Баточиртой ярилцлаа

Тэрээр “Ар араасаа үхэр буу тавьж байна. Цөндөө олон юм нээгдэж байна. Бүгдээрээ л хэрэг хийчихсэн, хулгай хийсэн байна. Хамгийн гол нь энэ ордон дотор сууж байгаа хүмүүс  суудалтайгаа зууралдаад байгаад байна. Тэгэхээр би бас инчээ хашааны хаалгатай наалдаад байж байхаас. Одоо би энэ зам руу орох юм бол танхайн хэргээр саатуулж магадгүй юм байна лээ. Тийм учраас эндээс холдохгүй зогсож байна. Өдөр болгон байх хэрэгтэй. Өдөр бүр илүү олуулаа болох хэрэгтэй. Залуучууд хараад юм сурах хэрэгтэй. Яаж тэмцдэг юм байна. Юутай тулгарах юм байна. Юутай тулгарах юм байна. Бороонд норно, хөхөө өвлийн хүйтэнд даарна, зун нь хална, харлана, борлоно бүх юмыг үзээд энэ бүхний эцэст төр засаг чинь үгээ хэлж байна. Үзэл бодлоо илэрхийлж байна. Гомдож байна гэж тоохгүй байх. Илүү сайн хэрсүү байж, илүү зэвүүн, илүү эрүүл, илүү сайн байж үзэхгүй л бол эд нар тоохгүй яаг энэ хэвээрээ байсаар л байна. Нохой хуцаж байгаа юм шиг. Би чинь одоо нэг ёсондоо баруун хаалганы нохой юм уу хаашийн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.187.71)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.