"The Hu" хамтлаг Европ, Латин америкт тоглолтоо хийнэ
Үйл явдал
/
2023-06-03

"The Hu" хамтлаг өчигдөр буюу 2023.06.01-ний өдөр Монгол улсдаа хоёр дахь удаагаа тоглолтоо хийлээ. Тэд 06 дугаар сарын 03-наас Европ, Латин Америк дахь аялан тоглолтоо эхлүүлэх болсон байна. Хамтлагийн залуус Монголд 06 дугаар сарын 1-4-ний хооронд зохион байгуулах “Power expo & Fest” наадмын тайзнаа тоглосон юм. Эх орондоо байх хугацаандаа гурав дахь цомгийнхоо ажилдаа орсон байна. 2023 оны 06 дугаар сарын 17-нд хүнд метал рок хөгжмийн "Hellfest" фестивальд оролцох аж. "The Hu" хамтлагийнхан "Rumble of Thunder" нэртэй хоёр дахь цомгоо худалдаанд гаргаад байна. Шинэ цомогт "Учиртай гурав", "Шихихутаг", "Татар дайчин", "Хар аянга", "Байгаль эх" гэх мэт нийт 13 дуу багтсан.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.82.26)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.