Б.БАТ-ЭРДЭНЭ САЙД-ын хувьцаа эзэмшдэг "АТАР ЧАНДАГА СҮҮ" ХХК ХААДС-аас зээлсэн 184 сая төгрөгөө хэзээ төлөх вэ?
Үйл явдал
/
2023-06-03
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг /2023.04.10/-ны өдөр олон нийтэд нээлттэй болгосон. Тус сангаас 6091 хуулийн этгээд, 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 137 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж. Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ. 
УИХ-ын гишүүн, Cпортын сайд Б.Бат-Эрдэнийн хувьцаа эзэмшдэг Атар Чандгана сүү ХХК ХААДС-аас 418 сая төгрөгийн зээл авчээ. "Атар чандгана сүү" ХХК-ийн 14 хувийг Б.Бат-Эрдэнэ эзэмшдэг. ХААДС-аас 2015 онд 307 242 000 тегрег 2011 онд 111.156.024 сая төгрөгийг тус, тус зээлсэн байна: Уг нь зээлсэн зээлээ 2020 онд төлж дуусгах естой байсан ч өнөөдрийг хүртэл зээлээ бүрэн төлөөгүй байна Тодруулбал 184 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.215.202)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.