АН-ын гишүүн Л.Цандэлэгийн "Ургац хүдэр" ХХК ХААДС-аас зээлсэн 1 тэрбум 16 сая төгрөгөө хэзээ төлөх вэ?
Үйл явдал
/
2023-06-03
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл аваад төлөөгүй аж ахуйн нэгж, иргэн, төрийн байгууллагын мэдээллийг /2023.04.10/-ны өдөр олон нийтэд нээлттэй болгосон. Тус сангаас 6091 хуулийн этгээд, 770 аж ахуй нэгж, 5118 иргэн, 137 төрийн байгууллага, 66 төрийн бус байгууллага зээл авсан боловч төлөөгүй аж. Эдгээр нь зээлээ буцаан төлөөгүйгээс тус санд 52.4 тэрбум төгрөгийн эрсдэл үүсчээ. 

Тариалын эхлэгчдийн холбооны тэргүүн, АН-ын гишүүн Л.Цандэлэгийн Ургац хүдэр ХХК ХААДС-аас 1 тэрбум 16 сая төгрөгийн зээл авчээ. П.Цандэлэгийн ургац хүдэр ХХК-ийн зээл ХААДС-ийн томоохон зээлүүдийн нэг бөгөөд 2020 онд тус зээлийг авсан байна. Харин гурван жилийн хугацаанд нэг ч төгрөгийн зээлийн төлөлт хийгдээгүй байна. П.Цандэлэг даргаа ХААДС-аас зээлсэн 1,6 тэрбум төгрөгөө хэзээ төлөх вэ?

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.210.226)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.