Б.АРИУНЖАРГАЛ: Хүмүүс дэлгүүрээс чипс, архи гэх мэт зүйл авахдаа хор гэж хардаггүй байж витамин уух болохоор хортой гэж харддаг
Ярилцлага
/
2023-06-07
Эрүүл хоол хүнсийг хүмүүс эрхэмлэх болсон ч эрүүл хоол гэж юу хэлж буйг төдийлөн сайн мэдэхгүйн улмаас шим тэжээлтэй хоол хүнсний хэрэглээгээ хасаж ядрах сульдах эрсдэл их гарч байна. Иймд шүдний эмч, фитнес модель Б.Ариунжаргалтай эрүүл хоол хүнс болон уураг тэжээлийн талаар ярилцлаа.

Б.АРИУНЖАРГАЛ: эрүүл хоол гэж яаг хэдэн цагт тэдэн цагт гэсэн юм байхгүй. Мэдээж хүн бүрийн биеийн онцлог өөр учир эхлээд хүн өөрийн биеийг сайн судлах хэрэгтэй юм шиг байгаа юм. Надад ямар хоол хүнс хэрэглэвэл тохирох юм бэ? Гэдгийг. Гэхдээ яаг эрүүл зөв хооллолт гэх юм бол хэрэгтэй нүүрс ус, уураг бүгдийг нь тэнцвэртэй авч байж эрүүл зөв хооллолт болно. Тэрнээс биш эрүүл хоол гэхээрээ л шууд нүүрс ус, мах, будаа, төмсөө хасаад хавар, зун боллоо гээд хамаг юм аа хасаж улам ядаргаанд ороод биеэ өвчлүүлээд байдаг. Ер нь яаг эрүүл хоол гэх юм бол чихэрлэг зүйл, гурилан бүтээгдэхүүнээ л хасах хэрэгтэй. Энэ хоёр зүйл л нэгт тараглуулж байна. Хоёрт сахар гурилын замбараагүй хэрэглээ нь биеийг бүхэлд нь өвчлүүлж байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.26.221)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.