"МАЛЫШ" Б.Энхтүвшин: Монгол төр нэг хэсэг ОРОСЫН дохиогоор ажилласан бол одоо ХЯТАДЫН НӨЛӨӨГӨӨР явж байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-06-17

Ардчилагчдын анхдагч партизануудын нэг “Малиш” Б.ЭНХТҮВШИН-тэй цөөн хором ярилцлаа.

Зуншлага сайхан уу?, Ажил тавтай сайхан уу?

Сайхан зун болж байна. Монголын улстөрд ч гоё зун болох нь.

Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагаанд иргэний хувьд та ямар дүгнэлт өгөх вэ?

Өнөөдрийн болж буй процессийг харахаар 1989 оны хувьсгалын хоёрдугаар үе шат хүчтэй өрнөж байна гэж харж болохоор байна. Маш зөв зүйтэй санал, санаачилгууд гаргалаа.

Улс оронд үүсээд буй АВЛИГА, ХУЛГАЙН асуудлыг хэрхэн бууруулах вэ?

Хамгийн нйадвартай арга бол УИХ-ын гишүүдийн 50 хувь нь эмэгтэй байх. Энэ бол Эзэн Чингис хааны үеэс төрийн бодлогод оролцож явсан түүхтэй юм шүү. Чингис хаан хэцүү үедээ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСОЖ тэдэнтэй зөвлөлдөж байсан юм. Монгол төр нэг хэсэг ОРОСЫН ЗААВРААР ажиллаж байсан бол одоо Хятадын нөлөөгөөр ажиллаж байна. Иймд үндэсний улсыг аврах гол гарц нь эмэгтэйчүүд. Хятад Тайваньтай, Орос Укриантай сөргөлдөж байгаа энэ үед бид зөөлөн бодлого баримтлах нь чухал

Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь, 40 хувь байлгах тухай хэлэлцэж байна. 40 хувь болгох нь зөв биз дээ?

Юун 30-40 хувь. Эрчүүд ч, эмэгтэйчүүд ч адил 50:50 хувь байх ёстой. Ингэж хүйсийн тэгш харьцаа үүснэ. Чингисийн удмын мэргэн охидын ТООГ НЭМЭХ ёстой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.224.76)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.