Иргэн Д: “САКУРА ТРЕВЭЛ” ХХК-ийн удирдлагууд намайг ажлаас ХАЛЖ, цагдаад шалгуулсан. ЛАМ, БӨӨГӨӨР ХАРААЛГАНА гэж айлгаж байна!!
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-07-22

Япон улсад аялал жуулчлалын үйлчилгээ явуулдаг “САКУРА ТРЕЙВЭЛ” ХХК-д ажиллаж байгаад хохирсон иргэн Д манай редакцид хандаж дараах яриаг өглөө. Тэрбээр ярихдаа Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг тус байгууллага татвараас зайлсхийдэг, тамга тэмдэггүйгээр үйл ажиллагаа явуулдаг. Иргэдийг хохироодог тухай ноцтой баримтуудыг ярьсан юм.

Танд өдрийн мэнд хүргэе. Яг ямар нөхцөл байдал үүссэн учраас манай редакцид хандаж байна вэ?

Баярлалаа, өдрийн мэнд хүргэе. Би нэгэн аялалын компанид ажиллаж байгаад гэнэт халагдсан. Сүүлийн сарын цалин, гэгэт халагдсаны тэтгэмжээ авах боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас арга буюу танай сайтад хандаж байна.

Ямар аж ахуй нэгжид ажиллаж байгаад гэнэт халагдав. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан уу?

Би 2022 оны 12 сард “Сакура трейвэл” нэртэй Япон улс руу иргэд зуучилдаг  аялалын компани. Ажилд орсон цагаасаа эхлээд л хөдөлмөрийн гэрээгээ хийе гэж шаардсан ч манай тамга тэмдэг Монголд байдаггүй. Японд байдаг гээд хөдөлмөрийн гэрээ огт хийгээгүй. Захирал нь С.Биндэръяа гэж эмэгтэй бий. Надтай нийлээд дөрвүүлээ ажилладаг байсан. Одоо гурвуулаа болсон. Хамаатан, ах дүүсээрээ ажилладаг. 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулсан компани юм билээ. Компанийн буруутай үйл ажиллагаа, Хөдөлмөрийн хууль тогтоомоо мөрдөөгүйн улмаас би хохирсон.

Таныг ажлаас гэнэт халсан гэлээ. Ямар шалтгаанаар халсан юм бол, танд мэдэгдсэн зүйл бий юу?

2023 оны 07 сарын 05-нд захирал С.Биндэръяа гэдэг эмэгтэй миний Фэйсбүүк чат руу холбогдоод “маргаашнаас та ирээд хэрэггүй” гэж войс үлдээсэн. Гол учир шалтгаан нь юу юм бол гээд лавласан чинь С.Биндэръяа захирлын хамаатны охин, монгол улс дахь компанийнх нь менежер Оюунгэрэл гэх эмэгтэй намайг “АЛБАН БЛАНК ХУЛГАЙЛСАН” гэж хэлсэн байсан. Тэр ч бүүхэл намайг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр  хэлтэст өгчихсөн. Хоёр цаг орчим байцаалт мэдүүлэг өгсөн. Нэг мөрдөгч тан дээр хэрэг үүсэх боломжгүй, нотлогдохгүй байна гэсэн. Гэтэл бас нэг цагдаа орж ирсэнээ хэргээ хүлээ, гэр оронд чинь нэгжлэг хийнэ гэх мэтээр дарамталсан. Тэгэхээр компанийн эздийн таньдаг цагдаа нар энэ мэт дарамт үзүүлсэн гэж хардаж байна. E Mongolia-аас 10 бичиг авчир, гэр орныхоо хаягийг хэл, хэргээ хүлээхгүй бол прокурорт шилжүүлнэ гэх зэргээр дарамталсан.  

Та тэр албан бланкыг үзсэн үү, ашиглах эрх танд бий юу. Таны ажлын  үүрэг яг юу байв?

Би бүртгэлийн ажилтан хийдэг байсан. Албан бланк ашиглах эрх надад бахйгүй, би хараагүй. Хаана байдгыг ч мэдэхгүй. Цалингийн зээл авах гэж хэд хэдэн удаа гуйж байж арай гэж тодорхойлолт гаргуулсан. Хаана, хэн нь ашигладаг, хадгалдагийг мэдэхгүй. Би тэр оффисоос өрийн хэрэглэдэг аяга халбага, өмссөн хувцасаа л авсан. ы

Захирал С.Биндэръяа гэж хүн таныг нэг нэгний үгээр, шууд халчихаж байгаа хэрэг үү?

Тийм. Намайг анх ажилд орсон цагаас хойш UBH цэнтерт оффисийн ажил хийдэг Отгонжаргал гэдэг хамаатны охин нь байнга гадуурхаж, хэл үгээр доромжилж, дээрэлхдэг байсан. Ажилчид нь зан харилцаа муутай, түүнээс гадна аялахаар бүртгүүлсэн иргэдийг хохироосон үйлдэл гаргасан.

Токио руу аялахаар бүртгүүлсэн иргэдийн мөнгийг ХУВЬ ДАНСААРАА АВДАГ гэсэн зүйл ярьсан. Энэ хэр баттай вэ?

Баталгаатай. Эдний компаниар дамжуулан Япон улс руу аялахаар бүртгүүлсэн иргэнээс 2 сая 990 мянган төгрөгийг нятлан нь ХУВЬ ДАНСААРАА АВДАГ. Энэ нь татвараас зайлсхийсэн үйлдэл гэж би хардаж, дансыг нь шалгуулахаар Татварын байгууллагад хандсан. Энэ 2,9 сая төгрөг бол цэвэр тухайн компанийн цэвэр ашиг болж үлддэг. Их хэмжээний мөнгийг хувь дансаараа аваад бүртгэлийн хураамж, визний бүрдүүлэлтийн зардлаа бол байгууллагын дансаар авдаг. Энэ мэтээр иргэдийг маш ихээр хохироож байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэнийг авч болохгүй, асаргаа арчилгаа шаарддаг, ачаалал ихтэй гээд бүртгэдэггүй. Хүний гарал үүсэл, байгаа байдлаар нь ялгаварлан гадуурхдаг. Ийм зүй бус үйлдлээсээ болж нэрээ сольж байсан.

Таныг мөн ЛАМ БӨӨГӨӨР ХАРААЛГУУЛНА гэж заналхийлсэн нь ямар учиртай юм бэ?

Миний бие арилжааны банкинд цалингийн зээлтэй. Тийм учраас ямар нэг байдлаар зээлийн төлбөрөө заавал төлөх ёстой. Нэгэнт ажиллаж байсан байгууллага юм чинь долоон сарын цалингаа авъя, гэнэт халагдсаны мөнгөө ч бодуулж авъя гэж хандтал өмнөөс “чи хаа хүртэл явдаг юм. Бид нар ч бас адилхан явна. Лам бөөгөөр орно” гэх агуулгатай ДАРАМТАЛСАН, ХАРААЖ, ЗАНАЛХИЙЛСЭН войс чаат илгээсэн. Би маш их айж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.171.84)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.