Монгол улсын хөдөлмөрийн баатар , гавъяат теханижуулагч Ц.Шатарын мэндэлсэний 100 жилийн ой тохиолоо
Г.Алтанзагас
/
2023-07-25
МУ-ын Хөдөлмөрийн баатар, ХАА-н анхны гавъяат механикжуулагч Цэдэвийн Шатар нь 1923 онд Хүрмэн сумын нутагт төрж өссөн билээ. Тэрээр Монгол орны хөрсөнд атар газар эзэмших, сангийн аж ахуйн үрийг анхлан соёолуулж, гал голомтыг нь асаан хөл дээр нь босголцсон гавъяат үйлстэн юм. Говь нутагт усалгаатай газар тариаланг хөгжүүлж, малчдын хөдөлмөрийг хөнгөвчилж, олон шинэ зүйлийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь одоо ч ХАА-н салбарт ашиглагдаж байна.
Төр засгаас Ц.Шатарын энэхүү хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж 1962 онд БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар, 1974 онд ХАА-н анхны гавъяат мехникжуулагч цолыг хүртээжээ.
Говь нутгаас маань төрөн гарсан энэхүү гавъяат хүмүүний мэндэлсний түүхт 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай хүсэлтийг 2022 онд түүний үр хүүхдүүдээс аймгийн ИТХ-д хүргүүлж, ИТХ-ын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн ИТХ-ын даргын 2022 оны 156 дугаар захирамжаар Ц.Шатарын мэндэлсний 100 жилийн ойг 2023 оны 7 дугаар сарын 21,22-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэний дагуу өнөөдөр ийнхүү түүхэн ойг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.218.11.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.