УИХ гишүүн асан Г.Уянга: С.Баяр дарга үл хөдлөх хөрөнгөө АНУ-д худалдаж авсан баримт байгаа
Ярилцлага
/
2023-07-26

УИХ-ын гишүүн асан Г.Уянга АТГ-ын дарга асан Л.Ганболдтой УИХ дээр хэлэлцэж байсан билээ. Уг хурлын тэмдэглэлээс эргэн нэг танилцуулвал.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: "Eрөнхий сайд асан С.Баяр дарга үл хөдлөх хөрөнгө хэд хэдийг АНУ-д авсан тэр нь ч баталгаажсан байгаа. Энэ нь үл хөдлөхийн газраар нь баталгаажсан байгаа юм. Үүний нэг баримт нь түүний ойр тойрны хажууд амьдардаг хүмүүс хэлсэн баримттай байгаа. Гэсэн хэдий ч үүнийг гэмт хэрэг биш мэтээр хэлсэн. Авлигыг таслан зогсооход АТГ хэрэг болно гэж бодож байсан ч гэсэн. Энэ нь эргээд авлагын эх үүсвэр эд эс болчихвуу хэмээн хардаж байна. Гэм хэрэг биш гэж үзсэнд маш их гайхаж байна. Нөгөөтэйгүүр авлигатай тэмцэх тийм их хэцүү байгаа юу? гэж таниас тодруулая. АТГ гэдэг газар Монголд байх шаардлагатай юу?"

АТГ-ын дарга асан Л.Ганболд: "АТГ 8.3 тэрбүм төгрөг өнгөрсөн жил баталсан байгаа бөгөөд үйл ажиллагаанд зориулж 80% хувийг нь хэвлэл мэдээлэлд зориулвал маш сайн соён гэгээрүүлэх ажил болно".

УИХ-ын гишүүн асан Г.Уянга: "Жишээ нь томоохон хэрэг дээр 20 юмуу 25 хувьд нь эдийн засгийн хэрэгт АТГ илрүүлж чадахгүй байна гэдэг тэгсэн хэрнээ Цагдаагийн Эдийн Засгийн Газартай тэмцэх хэлтэст тухайн төсвийн нэг хэсгийг өгчихвөл АТГ байх шаардлагагүй гэж би хараад байна. Та энэ дээр бас санаагаа хэлнэ үү! Дээрээс нь оффшор бүсийн ярих болон үүнийг илчилхэд бидний эрх мэдэл дутдаг талаар та ярьж байна. Яагаад эрх зүйн чадвар энэ дээр дутаж байна? АТГ даргын цалин хэд вэ? Төрийн албан хаагчдын цалин бага гэж АТГ-ын дарга өөрөө хүртэл хэлсэ. Авлигад эдэгдээд байгаа шалтгаан нь цалин багатай гэж хэлсэн нь Монголд оюуны хямрал дээд түвшинд байна гэж ойлгож байна. Үүнтэй холбогдолтойгоор, Цалин мөнгө их байх тусам авлига багасан гэж жишиж болохгүй юм. Үндсэндээ, авлигатай тэмцэхийн тулд систeмтэйн ажиллаж үр үндэсээр нь тасдах хэрэгтэй байгаа юм" гэжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.103.28)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.