Р.НЯМДОРЖ: Үндэсний бөхийн ТУСГААР ТОГТНОСОН бие даасан байдлыг НЭГ ЖИЖИГ ДАРГА ЭВДЭЖ болохгүй
З.Батхуяг
Ярилцлага
/
2023-07-27

Монголын Үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулж, олон жил амжилттай удирдаж, Үндэсний бөхөд шинэчлэл хийж, Дэлхийн рекордыг бүртгэдэг Геннисийн номд бичүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм бол СГЗ, нэрт соён гэгээрүүлэгч Р.Нямдорж гуай юм. Тэрбээр таван жилийн өмнө Үндэсний бөхийн холбооны тэргүүний ажлаа шинэ удирдлагын багт хүлээлгэн өгсөнөөс хойш, бөхийн ертөнцөөс хөндийрч соён гэгээрлийн ажилд ороод буй юм. Говь-Алтай аймгийнхан өнөө жил ХАНТАЙШИР УУЛЫН АЙМГИЙН 100 жилийн ойгоо тэмдэглэхээр тун чиг завгүй байна. Тус ойн бэлтгэл ажилд оролцож буй Р.Нямдорж гуайтай уулзаж цөөн хором ярилцлаа.

Их Алтайхан энэ жил Хантайшир уулын аймгийн зуун жилийн ойгоо тэмдэглэхээр зэхэж байгаа. Таны хувьд ойдоо ямар бэлэг барж байна вэ?

Хантайшир уулын аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажил гээд хүн бүр баяртай, урам зоригтой явж байна. Би Говь-Алтайн Чандмань суманд төрж өссөн. Ижий ааваасаа амь хайрлуулсан болохоор их өртэй гэж боддог. Нутгынхаа иргэдийн амьдралыг дээшлүүлэхээр “Чандмань-100” хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. 2017 оноос энэ төслийг эхлүүлсэн. Дараа жил манай сумын 100 жилийн ой болно. Сумын нутгийн зөвлөлийн даргын хувьд иргэдээ ажилтай орлоготой болгох зорилт тавин хичээж байна. Үүнийгээ аймагтаа барьж буй зуун жилийн бэлэг юм. Мөн миний хүү улсын гарьд Н.Ганбаатар, ач хүү Харумофужи Бямбадорж нар маань хамтарч Алтай нутгийн төвд спорт заал барьсан. Удахгүй нээлтээ хийнэ. Гол зорилго маань ГОВЬ-АЛТАЙ аймгаас бөхийн  төрлөөр дэлхийн аварга тамирчин төрүүлэх. Миний ураг удмаас ийн бэлгийг аймгийнхаа 100 жилийн ойд барьж байгаад тун их баяртай байна. Манай аймгийн тэгш ой л доо хө. Дундаа л нэр нь өөрчлөгчдөөд байсан болохоос Тайшир сумын Цагаан Олом гэдэг газраас 1931онд Монголын дөрвөн аймгийг арван дөрөв аймаг болгож ахиж хуваасан байдаг. Тэгэхэд Манай Хантайшир уулын аймаг Өрнөгoвь гэж хуваагдсан байдаг. Хантайшир уулын аймгийн тэгээд 1931 онд байгуулагдаад зуун жил жил. Говь-Алтай аймгийг 1924 онд байгуулагдаад зуун жил гэдэг. Тэгээд зуун жилийн маргаан мөн биш гэж гарсанд би шүүмжлэлттэй ханддаг. Хэдий тийм ч нутгийнхаа ард иргэдэд, үр хүүхэд, ач зээ нарт нь хамтарч ажилж их үйлч бүтээгээрэй гэж захимаар байна.

Та бол үндэсний бөхийн холбоог үүсгэн байгуулагчдын нэг. Монгол бөхийг дэлхийн Гeннист бүртгүүлсэн түүхэн гавьяатай хүн. Үндэсний бөхийн таныг удирдаж байх үeийн хөгжил, одооны залуу удирдлагуудын тухайд таны санал бодол хэр вэ?

Би Монгол Улсын Их Сургуулийн хуулийн сургуулийн декан байсан хүн. Үндэсний бөхийг шилжилтийн үед аварч, хамгаалах, бөхийн холбоо байгуулж удирдаач гэдэг саналыг миний дүү, улсын заан Р.Давааням надад тавьсан.  Ингээд их сургуулийн физикийн ангид хамт сурч байсан Д.Данзан найзтайгаа нийлээд Үндэсний бөхийн холбоог анх байгуулж байлаа. Бидний хувьд Монгол бөхийг дээдлэх үзлийг шинэ шатанд гаргасан мөн оюун санаанд нь суулгахаар зорьсон. Үндэсний бөхөд 60 шинэчлэл хийсэн. Урьд нь Монгол бөхийг тийм ч их хүндэтгэж шагнаж байгаагүй юм билээ.  Одоогийн удирдлагууд тэр 60 шинэчлэлийг үргэлжлүүлээд аваад явчихвал Монгол бөхийн хөгжил болчихно гэж үзэж байгаа. Залуучууд ажиллаж байна. Одоо ганц хүсэх зүйл бол Монголын үндэсний бөхий холбооны нэр хүнд, тусгаар тогтнол, өөрийн бие даасан хараат байдлыг хэвээр хадгалах явдал. Төрөөс ямар ч оролцоогүйгээр бөхөө барилдуулчихдаг, асуудал маргааныг шийддэг байх хэрэгтэй.

Та төв цэнгэлдэхэд бөхчүүдтэй хамт барилдах нь холгүй өнждөг байсан. Сүүлийн жилүүдэд узрагтаар л бөхөө үзчихэж байна уу?

Бөхийн холбооны ажлаа өгөөд таван жил болж байна. дандаа л зурагтаар бөхөө үзэж байгаа. эрдэм ном, соён гэгээрүүлэх ажлаа хийгээд явж байна даа.

Энэ жилийн бөхийн барилдааныг хараад ямар бодол төрөв. Дүрмийн өөрчлөлт гээд бөөн маргаан дэгдээлээ шүү дээ?

Түрүүн хэлсэн Үндэсний бөхийн тусгаар тогтнол, хараат бус байдлыг холбоо нь хариуцах ёстой. Бөх мэдэхгүй хүн орж ирээд яаж будлиулж байгааг харсан биз дээ. Хууль зүйн яамны Төрийн нарийн. Бөхийн холбоо нь бөхийнхөө асуудлыг шийддэг байх нь өөрөө тусгаар тогтнол юм. Төрөөс хараат бусаар ажиллах ёстой. Монгол бөхөд баталгаа шаардахгүй үнэн буюу гол таван аксюм гэж бий. Түүний нэг нь Монгол бөхийг барилдаан даваж, унасанаар шийдэгдэх ёс. Аливаа спортын жаргал зовлон, алдаа оноог тэнд ажилласан хүн, тамирчид л ойлгож мэдэрдэг. Бид нар олон жил зүтгэсэн болохоор бөхийг сайн мэдээд байгаа юм. Бөхөөс энэрги их тэвчээр гардаг болохоор тусгаар тогтносон байх ёстой, тэгж амжилтанд хүрдэг. Жишээлбэл, тэнд удирдаж байгаа албан тушаалтнууд бус бөхчүүд маш сайн зовлон жаргалаа ойлгоно.

Аль ч спортын хамгийн том маргаан нь доппинг сэргээшийн асуудал. Жил бүрийн барилдаанд нэг юмуу хоёроос нь допинг илэрдэг жишиг тогтчихлоо шүү?

Хулгай хийсэн хүнийг хорьдог шиг доппинг хэрэглэсэн залуучуудыг шийтгэдэг байх нь зүй ёсных. Мэдээж залуучууд санаандгүй хэрэглэсэн үү, санаатай хэрэглэсэн үү гэдгийг л мэдэх юм.  Миний үeд шинжилгээгүй байхад зориуд хийдэг байсан ч хүн бий. Одоо бол санаатай хэрэглэх явдал бараг байхгүй. Ардчиллын гучин жилийн дараагаас асуудлууд нэг нэгээрээ цэгцэрч, эмх цэгцдээ орж байна. Түүний нэг нь допингийн асуудал. Бөхчүүд илүү ухамсартай, соёлтой болох хэрэгтэй.

Та одоогоор ямар ажил эрхэлж, соён гэгээрлийн төслийг хэрэгжүүлж байна вэ?

 Энэ жил бөхийг зурагтаар л харж байгаа. Надад бас нэг ажил бий. Соён гэгээрүүлэх ажил одоо бол хийж байна. Амьдрал таньсан хүнээс гээд ухаарлын ном гаргасан. Айл болгон аав болгон уншаасай гэж боддог миний номнуудаас.

Таны үед монгол бөхийн хөгжилд оруулсан шинэчлэлүүдээс өнөөдөр хамгийн сайн хэрэгжиж байгаа нь юу вэ?

Хамгийн сайн шинэчлэл мэдрэгдэж байгаа нь дөрвийн давааны оноолт, зургаа болон наймын даваа биe даасан цолтой болгосон явдал. Чухал гурван шинэчлэлийн бид хийж чадсан. Тавын даваанд тэрийг амлана, тэдэн төгрөгөөр авна гэсэн тохироо байсныг өөрчилж чадсан. Энэ нь хүний хөдөлмөрийг зөв үнэлсэн үнэлэмж болсон. Зургаа давсан бөхөд харцага цол гэдэг ч юм уу. Монгол бөхийн аварсан шинэчлэл байгаа юм.

Баяр наадмын хууль дээр та юу гэсэн байр суурьтай байгаа вэ?

Баяр наадмын тухай хуульд бөхийн барилдаан, цолны асуудалд нэлээд нухацтай хандах нь зүйтэй. Мэргэжлийн бус хүмүүс дүрэм гаргаж болохгүй. Дүрэм хиймээр бол заавал мэргэжлийн байгууллагуудыг, бөхчүүдийг хамруулж, санал авах хэрэгтэй. Цолны болзол муудаад ирэхээр бөхийн нэр хүнд их доошоо орно. Аврага гэдэг цол хоёр удаа босоо байж хүртэх зүйл. Мэргэжлийн байгуулагийг эрх мэдлээр дарангуйлж болохгүй юм болов уу гэж боддог. Төрийн хүмүүс бол хууль албан бичгээ мэддэг байж болно. Тэгэхдээ бөхийг сайн мэдэхгүй байж магадгүй юм. Тухайлбал Дархан аварга цолыг тав түрүүлсэн хүнд олгох ёстой. Ийм дүрэмтэй. Гэтэл дөрөв түрүүлсэн хүнд олгох өөрчлөлт оруулсан нь буруу. Дархан аварга болж дархлагдсан хүн. Бат-Эрдэнэ , Баянмөнх, Мөнхбат нараас өөр байхгүй байлаа. Хэрвээ, тав давж Дархан аварга болдог бол энэ гурваас өөр хүн хүрэхгүй байлаа. Цолны нэр хүндийг хамгаалж байгаа гэдэг нь бөхийн хувьд дархлаа нь юм.

Танд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.164.69)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.