Н.Удаанжаргалын хэргийг УДААШРУУЛАХ ажлыг Х.Баттулга “Голомт”-ын Д.Баясгалан нар ЗОХИЦУУЛДАГ юм биш биз!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-08-26

Монгол улс гурван жилийн арай гэж өөрсдөө зүтгээр байгаад МУХАР ТӨМӨР ЗАМТАЙ болсон. Уг нь давгүй, сайн бүтээн байгуулалт болсон ч түүний муу үр дагавар их байна. Төслийг санхүүжүүлсэн гол компанийн захирал Б.Ганхуягийг хуулийн “хавханд” хавчуулагдчихсан. Хөрөнгө мөнгийг нь шийдэж, санхүүжүүлсэнийхээ шанд ГАВЬЯАТ ЦОЛ хүртсэн ч ГАВ ЗҮҮЧИХСЭН нь харамсалтай.

Яг бүтээн байгуулалт, угсралт, тооцоо судалгааг, техник хэрэгсэл, арга зүйн багийг нь МАН-ын Н.Удаанжаргал гэх нөхөр хариуцаж байв.  Гэвч “НУУЦ ГЭРЭЭ” нь гэнэт ил болж бөмбөг дэлбэрсэнээс болж гадаад руу цагаачилсан. Нэг үгээр хэлбэр хийсэн хуудуутай хэрэг нь илэрч балрах дөхөөд байгаа учраас амиа аргацааж, гадаадад гацчихсан байгаа. Албан томилолтоор яваад ХАРЛАЧИХСАН гэж ёжилж болох. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд баг хамт олноо амжилттай удирдан оролцсон гэж түүнийг “ХӨДӨЛМӨРИЙН БААТАР” цолоор шагнаж, Монголоор нэг найр наадам, бахдам зүйл хийж байв. Харин БААТАР маань тараа таниулж эх орноосоо зугтав. Хөдөлмөрийн баатар шагналын ШАГНАЛ нь хоригдох ял байж болзошгүй, ээдрээтэй нөхцөл байдал үүссэн.

Асуудалд өртөөд буй ХӨДӨЛМӨРИЙН БААТАР Н.УДААНЖАРГАЛ, ГАВЬЯАТ Б.ГАНХУЯГ хоёрын ард Монгол улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, олноо “Голомтын” хэмээн алдаршсан “БОДЬ” группийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан нар байгаа нь илт. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийг “Бодь” групп хэрэгжүүлсэн. Эзэн нь Д.Баясгалан. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай тун ойр харилцаатай ба хувьчилж авсан “Баянгол” зочид буудал, “Мах- Импкес” зэрэг компаниудад зээл олгосон.

Тийм ч ураас Х.Баттулгыг Ерөнхийлөгч болсоны дараа “ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ” цол хүртэж, түүнчлэн “МУХАР ТӨМӨР ЗАМ” төслийг нь их мөнгөөр гүйцэтгэсэн нэгэн. Өөрөөр хэлбэл “өр авлагагүй” болцгоосон гэж ойлгож болно. Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд НЭГ ИХ НАЯД гаран төгрөг зарцуулсан баримт их бий.

 Монгол Улсын Засгийн газраас “АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ” ажлын хүрээнд сүржин сүржин мэдэгдэл, гэнэтийн гэнэтийн үйлдлүүд, баривчилгаанууд их явуулсан. Үүнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлага анзааргагүй байж байгаад өртчихсөн. Дараа нь “НҮҮРСНИЙ ХУЛГАЙ” гэх асуудал хүчтэй өрнөж, бөөн жагсаал цуглаан болов. Үүний үр дүнд “Тавантолгой Төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал холбогдож, эрэн сурвалжлагдаж буй.

Тэрбээр хамгийн сүүлийн баттай мэдээллээр “Дубай”-д амарч байгаа сураг дуулдав. Түүнийг эх орондоо ирүүлэхгүй байх гол ажлыг Ерөнхийлөгч асан Х.Баттулга удирдаж, гадаадад санаа амар амарч, амьдрах мөнгөний эх үүсвэрийг “Голомт”-ын Д.Баясгалан хариуцдаг байж болох. Учир нь тэд одоо нэг хэрэгт “хүйн холбоотой” болчихсон. Н.Удаанжаргал баригдаж ирээд мэдүүлэг өгөх л юм бол Ерөнхийлөгч асан Х.Баттулга, гавьяат эдийн засаг Д.Баясгалан нар ч “аавын хаалга” татаж мэдэх юм.

Юм учиртай, учир нь ч учиртай гэдэг. Ерөнхийлөгч асан Х.Баттулга Н.Удаанжаргал, Б.Ганхуяг нарт яах гэж ТӨРИЙН ТОМ ЦОЛ олгосоны учир нь өөрийн буруутай, хуудуутай үйлдлээ нууж хаацайлах, улмаар тэднээр дамжуулж МАН дотор “МАНАН” татуулж, 2024 оны УИХ-ын сонгуульд гишүүн болгож баталгаажуулах “холын хорон санаа” тээж байсан байж ч болох юм. Женко угаас хэргийг ЗАМХРУУЛЖ, удаашруулан цаг хожиж сурсан.

Өөрийг нь дагасан олон залуусыг “амьдралгүй болгосон” гашуун түүхтэй нэгэн. 280 сая долларын ОВООЛСОН ШОРООНЫ ХЭРГЭЭС болж хичнээн сайхан чадварлаг залуус эх орноосоо дутаасныг бүгд мэдэж байгаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.117.104.53)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.