Шүүгдэгч Б.ГАНХУЯГ: Би ил гараад ЯРЬВАЛ ОЛОН ХҮНИЙ ЗҮРХ ХААГДЧИХ учраас ГАРГАХГҮЙ БАЙНА!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
2023-09-13

"Нүүрсний хулгай” гэх тодотголтой хэрэгт нэр холбогдон шалгагдаж буй  УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна.  Үдээс хойш 14.30 цагт эхэлсэн хуралдааны үеэр шүүгдэгч Б.Ганхуяг шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж буйгаа хэлэхдээ ийн тайлбар хэллээ. 

Миний хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэнд баярлалаа. Энэ шүүх хурлын үеэр бие даасан тунгалаг шүүх, шударга шүүгчийн тухай ярьж байна.

Барьцаалагдсан шүүгч нар гэдэг асуудал гарч ирэх гэж байна.

Би гуравхан зүйл хэлье. Би хилс хэрэгт хэлмэгдэхгүй. 

Миний бие Б.Ганхуяг тэргүүтэй 11 хүн болон шүүгч Б.Халиун таныг золиослох гэж байна. Би итгээд танд үгээ хэлмээр байна.

Нүүрсний том толгойлогч Аюур юм уу. Надтай хальт найзалсны төлөө энд суулгаж байгаа бол бүгдийг нь аваад ир. 76-уулаа сууя. Бүгдийг нь буулгаад, энд аваад ир.

Оффтейк гэрээ, нүүрсний тээвэр, хил гааль, тендер хаана байгаа юм. Авлигатай тэмцэх газарт би бүгдийг нь хэлсэн. 

Надад жорлонгийн хэрэг тохчихоод өөрсдөө алд нь үлдэх юм уу. Тэрэнд нь би хамааралгүй байхгүй юу даа.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар  Солонгост орд газар зарсныхаа хариуд явуулсан мөнгөө над дээр бичих юм уу. Өө, тэгвэл бүгдийг нь бичээд аваад ир л дээ. Эцэггүй хүүхдүүд байвал бүгдийг нь над дээр биччих.

Нүүрсний мөнгөөр санхүүжиж байгаа хэвлэлийнхэн гадаа байгаа. Иргэний хөдөлгөөн, жагсаал яаж санхүүждэг, яамдаас хэдийг авдаг гэдгийг бүгдийг нь яримаар байна. Гэхдээ би итгэдэг шүүгчдээ яримаар байна. Яагаад гэвэл араас нь хэрэг үүсгээд дараа нь намайг дуудах гээд байна.

Би 2007 оноос хойш энэ компанид ажилласан. Нүүрсийг надаас өөр мэдэх хүн байхгүй. 

Яагаад намайг гаргахгүй байгаа юм бэ. Намайг гаргах юм бол маш олон хүниий зүрх зогсох гээд байна уу, Би гадаа гараад үгээ хэлчихвэл. 

Есөн сар болоход нэг ч удаа байцаалт авсангүй. Маргааш намайг хэн муулна тэр нүүрсний хулгайч шүү.

Ямар хэвлэл хамгийн их бичнэ, тэр маш их мөнгө авсан шүү. Миний үсний засалтыг хүртэл бичсэн байна лээ, тэр хэвлэл хамгийн их мөнгө авсан шүү. 

Би энэ улсаас, уурхайчдаасаа юу ч хулгайлж аваагүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй.

Намайг хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлчих гэсэн. Би нэг ч хэрэг хүлээж чадахгүй. Тийм учраас би шүүгчээс татгалзаж байгаа юм" гэлээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.46)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.